2009 оны 4 сарын 28 ны өдөр манай сургууль дээр Монголын Архитектурын холбооны Ерөнхийлөгч, arcasia байгууллагын C бүсийн дэд ерөнхийлөгч Б. Батжав зочилж бидэнд багахан хэмжээний лекц уншин мөн асар их мэдээлэл хүргэлээ... Энэ багахан лекцэнд манай тэнхимийн хэсэг оюутнууд мөн багш нар суун мэдээлэл авлаа. Үүнд би ч бас суусан юм. Ингээд энэ лекцэн дээр суун тэмвэглэж авсан багахан зүйлсээ та бүхэнтэй хуваалцаж байна.







Бидэнд өөрийнхөө талаар болон тэр үеийн сургалтын талаар эхлэн ярьсан юм.

Шинжлух Ухааны Технологийн Их Сургуульд 1974-1979 онд хоёрдугаар элсэлтийн оюутан болон сурч байсан. Тэр үед энэ мэрэгжилийн сургалт дүнгэж эхлэж басан болхоор бүх багш нар нь Орос профессорууд байсан. Намайг оюутан байхад... харин та бүхэн бол мэдээллийн эрэн үед байна. Энэ мэрэгжлийг бидний үед 10 жилийн шугам зургийн хичээл мэт ойлгодог байсан.

Таван жил суралцахад Орос багш нараас энэ мэрэгжилийн үүрэг, зорилго, итгэл үнэмшилийг эрчимтэй мэдрэх болсон.

Би нэгдүгээр арванжилийнг төгссөн. Арван жилд сурч байхдаа алтан 3 сурдаг шалгалт болонгуут 3 л авдаг, аз таарвал хааяаа нэг 5 авчихдаг хэнэггүй сурагч байсан. Оюутан болоод ч эхний улиралд энэ зангаараа л явж байсан. Харин эхний улиралын төгсгөл болоход Архитектур мэрэгжилийн зорилгыг мэдэж авснаар дадал зуршил эрс өөрчлөгдөж улиралын шалгалтуудаа бүгдийг нь онц өгч байсан. Үүрэг зорилгоо л олоно гэлэг хамгийн чухал.

Архитектур мэрэгжилийг зүгээр нэг хайнга сурч, еранхий төсөөллөөр явж болохгүй. Энэ бол нэг уралаг юм.
Уралаг гэдэг нь, дуучин бол дуугаа сэтгэлээсээ, тэр дуугаа илэрхийлж дуулах, зураач ч гэсэн тэр үеийн байдалыг өөрийн илэрхийллээр гаргахыг л хэлнэ. Үүний нэг адил Архитекторч ч гэсэн бүтээлдээ өөрийгөө илэрхийлэх ёстой. Дэлхийн том том архитекторчдын ажилийг харахад л энэ тэр архитекторын зураг байна гэж шууд хэлэгдэхүйц байдаг.
Архитектур гэдэг мэрэгжил? Энэ үгийг тайлбарлах гэснээс... юунд зориулагдаж байгааг ойлгох нь чухал.
Нэг жишээ татахад: 4х6 талбайд төлөвлөлт хийхэд энэ газар хэдий жижигхэн ч, архитектор бол энэ газарын зөвхөн байгаа талбайд бус энэ газарынхаа түвшний хувд мөн гэрэлтүүлэг зэрэгээр уг газарт төлөвлөлт хийж болохыг тооцно. Зөвхөн талбай дээр л ямар нэг зүйл төлөвлөх гээд энэ зүйлээсээ гарч чадахгүй бол Архитектор биш! Архитщкторч бол бүх боломж нөхцлийг бодох ёстой.
Мөн архитекторч бол өөрийгөө бус өрөөлийг ч гэсэн хөгжүүлж байх ёстой.

Ингээл бидэнд багахан хэмжээний лекц уншсаны дараа Мэдээлэл хүргэлээ.
Япон улс ногоон архитектур дээр дээр маш их ажиллаж байна. Энэ нь одоо маш чухал асуудал бөгөөд олоо бүр Глобал асуудал болон тавигдаж байгаа.
Мөн Японы засгийн газараас Монгол оронд нарны нрчим хүчний асуудлыг шийдэх гэж ирчихжжд байгаа.
Японы нийсдэд Токио хот зун байгалийн дундаж темпратураас ямагт +3 хэмээр халуун байдаг, энэ нь хот төлөвлөлтийн алдаатай төлөвлөлтөөс болсон байна гэнэ. Үүнээс болж Токио хотын шинэчилсэн төлөвлөлт хийж байгаа. Мөн энэ халалтаас болж барилгад ашиглах шилний норм дүрмэд өөрчлөлт оруулсан. Үүнээс болж шил нь 2 оос 3 н төрлийн өнгийн л шил гарч байгаад нь Архитектррууд ихээр дургүцэж байгаа.
Залуучуудад хандан хэлэхэд:
- Та нарт маш өргөн боломж байгаа.
- Уйгагүй мэдээлэл авч мөн солилцож байх хэрэгтэй.
- Ямарч нөхцөлд альч улс орны мэрэгжил нэгт хүмүүстэй хамтран ажилладаг байх хэрэгтэй.

Архитекторч ямарч төслийн удирдагч, хүн болгонтой ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Мөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бие даасан өөрийн үзэл бодолтой байх нь чухал.
Архитекторч нийгтийн зүтгэлтэн байх ёстрой. Сүүлийн үед улс төрчид шинэ зүйл мэт гурван "П" ийн зарчим гэж их ярих болсон. Энэ нь шинэ зүйл огт биш юм. 1993 онд анх энэ зүйлийг яриж байсан юм. Энэ зарчимыг тайлбарлавал: Нийгмийн тодорхой асуудалтай хэсэгт хүрч ажиллах гэсэн утгатай юм.

Оюутанууд Их нялх явж байна. Нялх гэдэг нь ямарч хийгмийн ажилд оролцохгүй тулгамдсан асуудалд анхаарал тавихгүй байна.

Энэ оны 8 сарын 17 оос 23 хугацаанд Азийн Архитекторчдын 15 дахь Чуулган (Их хурал) Монголд болох гэж байна. Энэ бол оюутнуудад олдаж байгаа хамгийн том боломж юм. Ийм хурал хамгийн наад зах нь ойрийн 10 жилд лав болохгүй. Энэ бол миний ерөнхийлөгч болоод хийсэн зүйлүүдийн нэг юм. Энэ хуралд оюутанууд өрөгнөөр оролцох хэрэгтэй. Нэг хэсэг бүлэг болон нэрээ утастайгаа бичээд нэг удирдагчаа сонгон манай холбоон дээр ирээд бүртгүүлж болно. Холбооноос подволк малгай тарааж өгөх бөгөөд ямарч үнэ хөлс олгохгүй.
Энэ хурлын талаар:
- Хуралд 12 төрлөөр Архитекторчдын дунд шалгаруулалт явагддаг бөгөөд энэнд оролцсон бүх бүтээлүүдээр үзэсгэлэн гарна...
Энэ хурлын талаарх мэдээлийг дараа дараагийнхаа нийтлэлд тавих болно.
Илүү дэлэгрэнгүүг

ARCASIAForum 15

Ингээд миний арай гэж бичэж тэмдэглэж, санаж байн бичэсэн нийтлэл дууслаа. Жоохон найруулгын алдаа, үг үсгийн алдаа байвал ойлгоно биздээ. Би сэтгүүлч бишшдээ!!!




World Architecture Community аас явуулдаг шалгаруулалт энэ сарыг 24нд явагдаж эхний гурван тойргийн ялагч нар тодорлоо...

Ингээд нэгдүгээр тойргийн зарим зурагнуудыг шууд үзхээр орууллаа. Үлдсэн хэсгийг болон хоёр, гуравдугаар тойрогийн зурагнуудыг доорхи хаягаар орж татаж аваад үзээрэй. Мөн дөрөвдүгээр тойргийн ялагч нар VI/30 нд тодорхнээ.















Зурагнууд дээр байгаа нэрсээр нь тухайн төслүүдийн бүрэн хэмжээний зурагнуудыг үзэж болго.

World Architecture COMMUNITY



Ямар ч байсан Төсөлийн хичээл дээр хийж байгаа Клубын барилгын Самбарын ажилыг хийлээ... Энэ ажилыг нэлээд дээр л хийж байсан ажил юм шиг байна. Тэгэхдээ хэрэг болох зүйлүүд байна.

Зурагнууд дээр дарвал том хэмжээгээр харагдана.



























Бие даалт хийхийн тулд нилээд л материал Өөрийнхөө Чадах чинээгээр цуглуулсан материалаа орууллаа... Зүгээр татаад аваад л үз!!!


нэг хүүхдийн дипломын ажил


Энд тэндээс олсон зураг


Баахан зураг, баахан мэдээлэл



Image Hosted by ImageShack.us


Бичиг үсэг тайлах дугуйлангийнхныг дагаж гүйсээр бичиг сурч, улмаар Улаанбаатарт ирээд дөрөвдүгээр сургуульд орж билээ. Багш шалгаад шууд хоёрдугаар ангид элсүүлж байлаа. Гэтэл нэг өдөр “Пионерийн үнэн” сонины сурвалжлагч надаас бяцхан ярилцлага авсан юм.

Мөн ахлах ангид орсон хойноо “Пионерийн үнэн” сонинд Гайтав гуайн удирдлагад ажилладаг байлаа. Идэвхтэн бичигч гэх үү дээ” хэмээх энэ эрхмийг Д.Чойжилжав гэдэг. Москвагийн Архитекторын их сургуулийг 1964 онд төгсч ирээд Ерөнхий төлөвлөгөөний товчоонд орсноор ажлынхаа гарааг эхэлжээ. Тэрбээр Монголын архитекторчдын анхдагчдын нэг, Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат барилгачин билээ. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө сонирхуулъя.

-Тантай Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний тухай ярилцах нь мэдээжийн хэрэг. Харин энэ удаа сурвалжлагч байсан тухайгаас чинь яриагаа эхэлье гэж бодлоо.
-Дунд сургуулийн ахлах ангид байхдаа “Пионерийн үнэн” сонинд ажилладаг байлаа. Шүлэг биччихнэ. Шаггүй оролддог байсан юм болов уу, бусад хүүхдүүдэд тусалж, гурвалжин захиа олныг бичиж өгсөн дөө. Бас радио, текник сонирхдог байлаа. Анх удаа сонинд материал өгчихөөд их л хөөрч билээ.

-Монголын анхны архитекторчдын нэг. Сэтгэлд үлдсэн дурсамж олон биз?
-Ажилдаа дөнгөж ортол “сургуулийг нь төгслөө. Хөдөө очиж ид шидийг нь гарга” хэмээн албан томилолт өглөө. Ямар ч байсан өгсөн ажлыг нь чанартай хийгээд л ирсэн юм даг. Нэг удаа Завхан аймаг руу томилолт аваад явлаа. Миний төрсөн нутаг л даа. Завхан аймгийн бүх сум, Отгоны рашаан сувиллын амралтын газрын зургийг гаргах даалгавартай. Идэр есийн хүйтэн тачигнаж байхад очлоо.

Нэг өглөө Дотоод явдлын яамны мэргэжилтэн ирээд өвлийн хувцас авах уу гэж байна. Дагаад очтол агуулах дүүрэн төө илүү үстэй дээлнүүд. Аминд орсон доо. Богдын гол өгсөөд аймгийн цолтой, барилддаг хэдэн залууг дагуулаад Отгоны амралт руу явлаа. Цасанд суугаад барилддаг, барилддаггүй бүгд ядарч, сүүлдээ голын мөс дагаад давхичихсан. Ямар ч байсан хүрэх газраа очиж, тэндхийнхэн бөөн баяр болж билээ.

-Төлөвлөгөө гаргана гэдэг амаргүй байх даа?
-Ер нь архитекторч хүн бол симфони найрал хөгжмийн удирдаач шиг байх ёстой. Тэр олон хөгжмийн дуугаралтыг бүгдийг ялгаж мэдэж байж, тэр симфони эмх цэгцтэй сайхан сонсогддог шиг. Төлөвлөгөө гаргана гэдэг нарийн ажил. Тэр үед газрын зураг авдаг багаж хэрэгсэл дутмаг байлаа. Эрээн мод босгож байгаад дурангаар шагайгаад зогсчихно. Түүгээр газрын нам, өндөр гүдгэр бүгдийг тэмдэглэж цаасан дээр буулгана. Тухайлбал, Архангай аймгийн ерөнхий төлөвлөгөөг гаргах гэж байгаа бол гадагшаа, дотогшоо орсон зам, гүүр, орон сууцны хороолол нь хаанаа байх, цаашдаа яаж тэлж хөгжих гээд бүгдийг тусгана. Тэр ч бүү хэл энэ хороололд эмэгтэй хүн, хүүхэд төд байна гэдгийг хүртэл гаргадаг юм. Инженерийн шугам сүлжээ ч багтана.

Одоо манайхны амьдраад байгаа байр бол хоргодох байртай л төстэй. Архитектур бол хүнийг эрүүл саруул орчинд амьдрах материаллаг хэсгийг хангаж өгч байх ёстой юм л даа.

-Улаанбаатар хотын анхны төлөвлөгөөг хэдэн онд зохиосон юм бол.
-Анхны ерөнхий төлөвлөгөөг маш мэдрэмжтэй хийсэн. Монгол хүний цусанд байгалиа шүтэх, байгальтайгаа хамт амьдрах үзэл бат шингэсэн байдаг. Үүнийг энэ төлөвлөгөөнд маш нарийн зохицуулж өгсөн. 1954-1957 онд манай анхны архитекторч Чимид гуай, ЗХУ-ын архитекторч Наумовтай хамтарч зохиосон юм. Өөрөөр хэлбэл, монголчууд анх удаа хотыг төлөвлөгөөтэй хөгжүүлж эхэлсэн.

Тэр түүх их сонин. Чимид гуайг Дархан хотын архитекторч байхад нь би нэг удаа очиж уулзлаа. Тэгэхэд Улаанбаатарыг монгол уламжлалаа хадгалсан байхаар зурсан гэв. Их сонин философ. Сүхбаатарын талбай, Засгийн газрын ордонг тойроод Бага тойрууг байгуулсан нь гэр лүү орж байгаа юм шиг харагдаж байхаар бодолцжээ.

Нисэх, Их тэнгэрийн ам руу явж байгаа замыг “Та нааш ир ээ” гэсэн найрсаг зангийн илэрхийлэл маягаар байгуулснаа хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, хадаг бариад тавтай морил гэсэн утга санааг илэрхийлсэн гэж билээ. Яваандаа хот өргөжин хөгжихийн хэрээр Төв талбайгаас Богд уулын ам хүртэл цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн байдаг юм. Хотын утаа тортог, цемент болсон орчноос өөр, амьд байгалийг хүний гараар бий болгохыг зорьсон гэсэн. Үнэхээр агуу хүн юм аа хэмээн биширч билээ. Улаанбаатарыг дээрээс нь харахад монгол гэр шиг харагдахаар зохион байгуулсан.

-2020 он хүртэл Улаанбаатарыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө гарсан. Амьдралд хэр нийцсэн юм бол доо. Та ер нь сонирхож үзэв үү?
-2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг гавьяат архитекторч Шархүүгээр ахлуулсан залуучууд хийсэн. Гэхдээ хуучин төлөвлөгөөг баяжуулаад өнөөдрийн утга санааг оруулаад хийсэн байгаа юм. Ерөнхий төлөвлөгөөтэй танилцсаан. Их сайхан юм байна лээ.

Сүүлийн үед барилга архитекторын улсын бодлого алдагдлаа. Орон зайн шийдэл гэж байхгүй болсон. Архитекторч улсын бодлогыг шалгаж байдаг юм шүү дээ. Ерөнхий төлөвлөгөө танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн болохоор нийслэл эмх цэгцгүй болсныг бид харж байна.

-Архтекторчид энэ үед яах ёстой вэ. Тэдний үгийг тоодог хүнгүй болчихож дээ?
-Би гайхаад байдаг юм. Ерөнхий төлөвлөгөөг мэргэжлийн хүн удирддаг юм уу, үгүй юү гэж. Хэрвээ төлөвлөгөөгөө бариад явсан бол манай хот сайхан хөгжих байсан, ямар ч асуудалгүй. Одоо бол сул орон зай болгоноор л багтах зайгүй байшин чихчихлээ.

Ерөнхий төлөвлөгөө бол бидний биенд байгаа артерийн судас гэсэн үг. Маш нарийн зохион байгуулалт. Дээр нь Монгол Улсын дэвсгэр зургийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай.

-Энэ төлөвлөгөөгөөр цаашид хөгжих боломжтой юу?
-Маш хэцүү. Хөрөнгийн эх үүсвэр хувь хүнд шилжлээ. Нэгэнт мөнгө байгаа болохоор барилга барих нь зөв. Гэхдээ мэргэжлийн хүний үгийг сонсох хэрэгтэй. 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг олон жил дуншиж байж баталсан. Батлагдахаас нь өмнө замбараагүй олон барилга барилаа. Орон зайн ашиглалтгүй болсон. Өөрөөр хэлбэл, нар үзэхгүй байна. Салхины урсгал чиг өөрчлөгдлөө. Хамгийн аюултай нь газар хөдөлбөл яах вэ. Гал усны аюулд өртвөл хэрхэх билээ. Хот төлөвлөлтийн үндсэн зарчим алдагдсан үед байгалийн гамшиг болбол нөхөж барашгүй хохирол учирна. Алдсан алдаандаа дүгнэлт хийж, гэрэл гэгээтэй том гарц олох хэрэгтэй. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг дээ.

-Улаанбаатар газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог юм билээ?

-Бараг 70-80 хувь нь ийм бүсэд хамаардаг. Бид орой болгон л сүйрлийн тухай мэдээ сонсож, уншиж байна. Хойд, урд хөршид ойр ойрхон газар хөдөллөө. Зүгээр сууж болохгүй. Төрийн хар хайрцагны бодлого гэж байдаг бол одоо л хэрэгжүүлэх хэрэгтэй. Байгаль маш хүчтэй, нэг л найтаавал яах билээ.

-Гэр хорооллыг ч бас төлөвлөсөн байдаг биз. Байшин хорооллоосоо илүү гарчихлаа.
-Гудамж чинь судас гэсэн үг. Хороолол тойрсон олон замыг гаргасан нь тэр. Ерөнхий төлөвлөгөөгөө барьсан л бол өнөөдрийнх шиг болохгүй байсан. Нэг үгээр бол тэр судсыг хүчээр тасалчихаад байна.

-Нэгэнт алдагдсан төлөвлөгөөг дахин сэргээж болох уу?
-Маш хүндрэлтэй, бараг л боломжгүй зүйл. Жишээлбэл, 40, 50 мянгатын хуучин барилгуудын оронд орон зайн орчин үеийн шийдэл бүхий, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барих хэрэгтэй. Даруйхан зохион байгуулахгүй л бол бид хоцорч байна. Өдөр өдрөөр судас нь тасарч байгаа Улаанбаатарыг харахаар үнэхээр зүрх өвдмөөр. Манай архитекторчдын хийсэн олон сайхан бүтээл бий шүү дээ. Тэрийг ашиглаж яагаад болохгүй гэж.

Нийслэл хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хуульчлан батлагдсан техник, эдийн засгийн бодлого, архитектур хот байгуулалтын үндсэн шийдэл ноцтой зөрчигдсөн. Иймээс урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээ авах шаардлагатайг л хэлэх гэсэн юм.

-Дэвсгэр зургийн тухай үүний өмнө дурсаад өнгөрчихлөө. Сүүлийн үед манай орны газрын зургийг Хятадтай нийлүүлж зурсан талаар баахан шуугив. Та сонссон л биз дээ?

-Төрийн бодлогыг хэрэгжүүлэх техникийн лавлах, удирдамж болгон ашиглахад зориулан Монгол Улсын хил хязгаарын бүрэн байдал, Монгол орны газар дорх, дээрх байгалийн баялаг, хот суурин газрын бодит байгаа байдлыг харуулсан дэвсгэр зураг хэрэгтэй.

Хувьсгалын үед Монгол орны газрын зураг ямар байсан юм, тэрнээс хойш яаж өөрчлөгдөв, одоо ямар болчихоод байгааг маш нарийн гаргах хэрэгтэй. Одоо бол газар нутгийн зургийг харахаар шүдгүй хүн ул боовыг тал талаас нь мэрчихсэн юм шиг болсон. Уртраг, өргөргийн ямар ямар цэгт оршиж байна, олон улсын бүртгэлд энэ хэвээрээ байна уу үгүй юү гэдгийг ч судлах шаардлагатай. Ингэснийхээ дараа дотогш нь хумихгүй байхын төлөө л зүтгэх хэрэгтэй байна. Хүмүүс суурьшуулж болно, барилга байгууламж барьж, шав тавих нь нэг талаараа хамгаалалт юм.

Хятадууд зуун жилийн цаадахыг хардаг гэдэг. Тэд бид дэлхийг нэгтгэх ёстой гэсэн үндэсний үзлийг бий болгосон. Бүр яс маханд нь шингэсэн гэж болно.

-Тэгэхээр бид ч бас эх оронч үзлийг ярих биш бий болгох хэрэгтэй байх. Монгол л гээд бахархаад байхаас яг бид тийм гээд хэлэх зүйлгүй юм шиг санагддаг?
-Хоёр том гүрний дунд оршиж байгаагийн хувьд ухаанаар уралдах ёстой. Шарыг авахаар хайрыг ав гэж үг бий. Тэдний эерэг энергийг өөртөө ашигтайгаар тусгах хэрэгтэй. Дотроо буцалж байвч уужуу байж, ухаанаар ялах нь зөв. Гэхдээ долигоносон биш, шулуун шударгаар.

Монгол гэсэн ганц үндэстэн байвал бахархал байж болох юм. Ганцхан жишээ хэлэхэд, намайг залууд хамт ажилладаг архитекторчийг гадаадад томилолтоор явуулдаггүй байлаа. Аав нь хятад болохоор тэр. Эцсийн эцэст Монголын төлөө л зүрх сэтгэл нь цохилж байвал орос нь байна уу, хятад байна уу, америк нь байна уу, ямар хамаатай юм.

-Залуучууд энэ мэргэжлийг сонирхохгүй байх шиг?

-Мэргэжил бүхэн сайхан л даа. Ер нь мэргэжлийн хүмүүсийг түлхүү бэлтгэх хэрэгтэй. Манай улс 1960-аад оны үед эдийн засагчид олноор нь бэлдсэн юм. Одоо тэд нарыг нэг цуглуулаад доройтоод байгаа эдийн засгаа хэрхэн сэргээх талаар зөвлөвөл мөн ч сайхан юм гарна даа. Одоо ч сонсогдохгүй юм. Сургалтын систем зохиомол, амьдралаас тасархай болохоор амьдралын хөрсөн дээр бууж өгөхгүй байна.

-Зөвлөгөө авахаар хүмүүс Танд хандаж байна уу?

-Хамт ажиллаж байсан хүмүүс, таньж мэддэг зарим нь ирж уулздаг юм аа. Тэтгэврээ авах гээд очиход хүртэл асууж л байдаг. Санал солилцоно, зөвлөгөө өгнө. Бас шүүмжлэхээ мартахгүй ээ.

-Барилгын зураглал хийх захиалга авч байна уу?

-Ер нь зүгээр суухгүй шүү. Одоо Төв аймгийн Баянчандмань сумын сургуулийн зургийг хийх захиалгатай сууна.

УИХ-ын гишүүд арай олон байна уу гэж боддог юм. Зуун ямаанд жаран ухна гэж зүйр үг бий. Манайхан хаанаас ч хууль гуйхаар улс биш. Харин бид өөрсдөө агуу ард түмэн. Олон сайхан зүйр үг байна. Муухан хуулиас дээр. Нийгмийн баялаг гэдэг чинь нэг ч хүнээр илүүднэ, нэг ч хүнээр дутна. Төрийн бүтэц данхайгаад л байвал дамжлага нь ихдээд гүйцэтгэл нь муудаад байдаг жамтай. Эндээс авлига, хүнд суртал бүх юм улбаалж байна. Хүн өөрөө ийм ухаантай байж яагаад өөртөө ингэж бэрхшээлтэй юмыг бий болгоод байдаг юм. Хэрэггүй шүү дээ. Тэгж байхын оронд алдагдсан цагаа хэмнэж чадвал энэ баялаг.

Эx:

www.mongolnews.mn + Нийтлэгч: Б.АРИУНАА (2008-09-04)

http://antitheziz.wordpress.com/



Австраль улсын Архитектор мэрэгжилээр суралцаж буй оюутнуудын хэрэглэдэг гарын авлагыг орууллаа. Сонирхолтой зүйлүүд байнаа!!!

gogo_share



Энэ хүмүүс татаж авч чадахгүй байгаа юм шиг байна. Лекцүүдийг бүгдийг нь нэг болгож орууллаа.

rapidshare

gogo_share

4shared


Дэлхийн булан бүрт Архитектурын мэрэгжилээр суралцаж байгаа оюутнууд хоорондоо, байгаа газраасаа л өрсөлдөх болжээ. Яагаад бид ч энд хөл нийлүүлэн алхаж бүр тэргүүлэгчдийн эгнээд байж болхгүй гэж?

Таныг World Architecture Community –ийн зохион байгуулдаг Шилдэг Бүтээлийн Уралдаанд оролцохыг урьж байна.
Ил тод нээлттэй орчинд нэр төр биш, сэтгэлгээ хэмжүүр болдог. Өмнөх уралдаануудад нийт 13 оюутны бүтээл шалгарч Charles Correa, Norman Foster, Wolf D. Prix and Odile Decq зэрэг мастеруудтай мөр зэрэгцэн үнэлэгдэж байна.

WA Awards-д тэргүүлсэн оюутан залуус:

Adela Ciurea
Alba Duarte
Anand Mata
Brimet Silva
Filipe Magalhães
Ioannis Perisoratis
Luis Loureiro
Luis Vale
Rolando Rojas
Seungteak Lee
Shane Tan
Vigneswar V.S.
Wellington Costa Lima

Орж бүртгүүлээд эдгээр нэрээр тэргүүлсэн төслүүдийг үзэж мөн өөрийн хийсэн бүтээлээ оруулах болмжтой.

World Architecture COMMUNITY


SALON interior 2007 сэтгүүлийг орууллаа. Энэ нь Гончигоо багшын маань үзүүлээд байдаг сэтгүүлүүдийн нэг юм аа...


Татаад аваарай.

Rapidshare




Удахгүй блог маань v.2 хувилбартаа шилжих гэж байна. Удахгүй засвар дуусна.