Энэ жилээс эхлэн дипломын ажилдаа ерөнхийдөө орж эхлэллээ.

Би дипломынхоо ажилыг дуурийн театр аар хийхээр сонгож авсан юмаа...

Та бүхэн надад Норм дүрм байвал олж өгч туслаач. Ном сэтгүүл юу ч яахав. Гадаадад энэ мэрэгжилээр суралцдаг хүмүүс байвал сургуулийнхаа багш нараасаа асуугаад өгөөч. Ном сэтгүүл зарагддаг бол худалдаж авна шүү!!!


Ямарваа нэг зүйлийг бүтээхэд харьцаа, модул гэх зүйл асар их нөлөөлдөг. Энэ зүйлс байснаар бүтээж байгаа зүйлс ч зөв тохиромжтой харагдана. Байгал дэр байгаа зүйлс хүртэл энэ зүйлсийг агуулж байдаг.

Хэрэг гаргаж үзээрэй...




10 сарын 5. Өнөөдөр олон улсын Архитекторуудын өдөр. Дэлхийн Архитекторууд энэ баярыг тохиолдуулан жил болгон шинэ уриа-тайгаар тэмдэглэдэг байна.

Энэ жилийн уриа нь:

Дэлхийн уур амьсгалийн өөрчлөлт ба архитекторуудыын хувь нэмэр сэдвийн дор баярлацгааж байна.

Бүр архитекторууддаа Олон улсын архитекторын баярын мэнд хүргэе!










Нэгэнт л Архитетор гэдэг мэрэгжилийг сонгож авсны хувьд Архитектор хүнд байх зайлшгүй шаардлагатай нэг зүйл бол өөрийн гэсэн хэв загвар үзэл бодол юм. Энэ ч үүднээсээ өөрийн сонирходог хэв загварын зарим нэг бүтээлүүдийн зургийг тавьлаа. Налдатай адил сониохолтой хүмүүс ч байж магад...
Хүмүүсийн яридагаар ёотон. Тийм ч муухай хэлбэр биш шүү дээ!!! Олон уран бүтээлч нар л энэ хэлбэрийг хэрэглэдэг байх. Би сайн судалж үзээгүй л байналдаа... Тэгэхдээ саяхан манай оронд ирж Лекц тавьсан Японы архитектор Арима Хироюуки гуай энэ хэлбэрийг барьдаг мэт санагдсан.
- Таалагддаг зүйлс нь:

* Цулгай хавтгай хана
* Хурц хурц өнцөг
* Хананд гаргасан замбраагүй мэт проемууд | цонх, хананд гаргасан нүх |
* Том хэмжээний биеэ даасан цонхнууд
* Нэг талруугаа сунаж гарсан өрөө

Зурагнууд дээр дарж томруулан үзээрэй!
















Тэвчээр гарган үзсэнд баярлалаа...
Сэтгэгдэл үлдээхээ мартваа!!!


Хятад орон урьд ємнєхєєсєє тэс єєр танигдахгvй болтлоо єєрчлєгдєж байна. 2008 онд Бээжинд Олимпийн тоглолт болсон. Yvнийг угтан манай урьд хєрш Хятад гvрэн усаар халааж хєргєдєг чамин ур хийц бvхий театрын барилгаас авахуулаад содон загвар бvхий тэнгэр баганадсан барилга байгууламжуудыг барьж барилга архитектурын энэ цаг vеийн голомт болоод байгаа юм.

Хятадад єнєєдєр барилга хот байгуулалтын ажил ид буцлаж дэлхийн гангийн vйлдвэрлэлийн дийлэнхи хэсгийг ховх сорсон, хамгийн єргєн хvрээг хамарсан барилга архитектур, инженерийн шинэ vеийг бvтээн босгож байна. Эдгээр бvтээн байгуулалтаас 10 бишрэм байгууламжийн талаар сонирхоцгооё.

1. Бээжин дэхь коммун


Эхний ээлж нь 2002 онд ашиглалтад орсон бол єргєтгєл нь 2010 онд дуусахаар тєлєвлєгджээ.Эртний 7 гайхамшгийн нэг Цагаан хэрэмийн дэргэд эн зэрэгцэхгvй ч гайхамшиг хэмээн тvvнийг нэрийдсээр байгаа юм. Коммуны цогцолборт Азийн шилдэг 12 архитекторын бvтээсэн сууцууд/хаус/ багтжээ. Тус цогцолборыг vл хєдлєх хєрєнгийн худалдаачид болох эхнэр нєхєр Жан Син, Пан Ши-И нар архитектор бvрийн 1 сая ам.долларын тєсєвтэйгээр босгожээ. Кобегийн газар хєдлєлтєд нэрвэгдэгсдэд зориулан цаасан сууц зохион бvтээж алдаршсан Японы архитектор Шигерv Бан тавилгын сууцыг нь, Хятадын Юн Хо Чан сэнс мэт хэлбэр бvхий дамждаг сууц зэргийг нь бvтээсэн байна. Коммун нь Германы тансаг зэрэглэлийн зочид буудлын сvлжээ Kempinski-гийн нэг салбар болон ажиллаж байгаа аж.

2. Бээжин дэхь олон улсын нисэх буудал


2007 оны сvvлээр ашиглалтад орсон дэлхийд хамгийн томд тооцогдох тус нисэх онгоцны буудлын зураг тєслийг нь Foster & Partners компани хийсэн байна. 2008 оны Бээжингийн олимп гэхэд нисэх буудлын дамжин єнгєрvvлэх талбай нь 1 сая гаруй м.кв-т хvрэх бєгєєд ингэснээр Пентагоны талбайгаас илvv гарч байгаа ажээ.

Эхэндээ жилд 43 сая зорчигч хvлээн авах бол 2015 он гэхэд 55 сая зорчигч хvлээн авахаараа дэлхийн хамгийн ачаалал бvхий 10 нисэх буудлын нэгд багтах юм. Энэ бvх тоо баримтыг бодолцон Foster & Partners компани терминалын зай бага байх зэргээр зураг тєслийг нь хийж байгаа аж. Мєн нисэх буудлыг нэг том дээвэр дор багтаах ба єргєн уудам орон зайгаас єєрийн явах хэсгийг ялгаж харахад нь зорчигчдод туслахын тулд ханын дагуу шар, улаан гэрэл тусгаж єгсєн нь нямбай бєгєєд дэвшилтэт болж чадсаны зэрэгцээ орчны хяналтын систем нь нvvрстєрєгчийн ялгаралтыг бууруулж, зvvн ємнє хэсэгт байрлуулсан холын тусгалтай гэрлээр нарнаас ирэх дулааныг багасгаж, барилгыг сэрvvхэн байлгахаар хийсэн байна.

3. Шанхай дахь Дэлхийн санхvvгийн тєв


2008 онд дуусгахаар тєлєвлєсєн Шанхайн дэлхийн санхvvгийн тєв Пудун дахь Луй-зя-жуй хэмээх санхvvгийн дvvрэгт босч байна. Тансаг зэрэглэлийн 101 давхар барилга нь баригдаж дуусаад дэлхийн хамгийн єндєр барилга болох гэнэ. Барилгыг єндєр барьж байгаа учраас єндрийн салхийг тэсвэрлэхvйц бvтээцийг хийх нь хvндхэн сорилтын нэг болж байгаа аж. Харин архитекторууд барилгын оройд дєрвєлжин хєндий зайг гаргаж єгєх санаа сэдсэнээр салхины даралтыг бууруулах шийдлийг олсон байна. Энэ зай нь цамхагийн савалгааг багасгаад зогсохгvй, мєнхvv дэлхий дээрхи хамгийн єндєрт оршигч хот ажиглалтын талбар болох гэнэ.

4. Бээжин дэхь vндэсний бассейн /усан сан/



2008 оны Бээжингийн олимпод зориусан “Усан шоо” хэмээн нэрлэгдээд буй vндэсний усан сангийн гадна єнгєлгєєг эрчим хvчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй ногоон байгууламж болгон тус барилгыг хувиргах хєнгєн тефлоноор хийжээ. Мєн усаа давхар шvvж ариутгахаар зохиогдсон усан санг халаахад нарны эрчим хvчийг ашиглах юм байна.

Тvvнчлэн борооны усыг цуглуулан нєєцлvvрт хийж, усан санг дvvргэхэд ашиглана. Бємбєлєг хэлбэр бvхий бvтээцийг нь хийсэн ган тахир хvрээнvvдээс тогтох инженерийн цогц системийг Даблины Тринити коллежийн 2 физикчийн савангийн хєєсєн дээр хийсэн бvтцийн шинжилгээнд тулгуурлан бvтээсэн байна. Энэхvv євєрмєц бvтээц нь газар чичирхийллийн ямар нэгэн хор хєнєєлийг тэсч vлдэхvйц байдлаар зохиогдсон байна.


5. Бээжин дэхь Хятадын тєв телевизийн байр


OMA/Ole Scheeren and Rem Koolhaas компаниудын зураг тєслийг нь хийсэн Хятадын тєв телевизийн барилгын дизайн нь тэнгэр баганадсан барилгад хийгддэг дизайны нийтлэг концепцийг эвдсэн бєгєєд Бээжинд баригдсан барилгуудын хэв маягийг зєрчсєнєєр тусгайлан хяналт тавихад хvргээд байгаа гэнэ. Барилгуудад байдаг инженерийн таталцлын болоод хєндлєн ачааллын стандарт систем орой, доод хэсэгтээ 90 хэм бєхийн гогцоо vvсгэсэн зєв биш хэлбэрт Хятадын тєв телевизийн барилгад vл хамаарах ажээ.

Инженерийн шийдэл нь диагональ бvтээц бvхий “хоолой”-г гаргахад чиглэгджээ. Энэхvv “ташуу” системт зєв биш хийц нь хоолойн гадаргуу дагуу хvчийг хуваарилж байгааг илтгэн харуулна. Рем Коолхаас, Оле Ширен нар зураг тєслийг нь хийж, Ове Аруп инженерээр нь ажиллаж буй Си Си Ти Ви-гийн шинэ цамхаг тэнгэр баганадсан єндєр барилга ямар байж болохыг дахин эргэцvvлэхэд хvргэж байна.

6. Бээжин дэхь хайбрид гэрэлтvvлэгтэй барилга


Steven Holl Architects компани зураг тєслийг нь хийж, Ли Ху ерєнхий архитектороор ажиллаж буй, 700 орон сууцанд 2500 айл амьдран 1.6 сая кв.фут талбай эзлэн орших тус цогцолбор нь томоохон байгууламжийн архитектур загвар болох аж. Кафе, хими цэвэрлэгээ зэргийн vйлчилгээний цэг байгуулсан 20-р давхраараа холбогдсон 8-н барилгаас бvрдэх цогцолборын дотоод температурыг хянахаар дэлхийд хамгийн томын нэгэнд орох геотермаль/газрын дулааныг ашиглах/ халаалт хєргєлтийн систем суурилуулна. Мєн хос хоолойгоор 100 м-ийн гvнээс ус шахуургадан авч барилгуудын шалны завсраар гvйлгэснээр усны эргэлтийн систем нь євєлдєє аварга том халаагуур, зундаа хєргєлтийн системийн vvрэг гvйцэтгэнэ. Дулаанаар хангах ямар нэгэн бойлер, хvйтнээр vлээх цахилгаан агааржуулагч байхгvй. Бас Бээжингийн зарим бага хэмжээний барилгуудад дєнгєж ашиглагдаж буй бохир ус боловсруулах системийг суурилуулахаар тєлєвлєсєн байгаа гэнэ.

7. Дунтань дахь Эко-сити


Shanghai Industrial investment Corp-ын бvтээн босгож буй Дунтань эко-сити нь хэмжээгээрээ Нью-Йоркын Манхэттэн дvvргийн газар нутагтай эн зэрэгцэхvйц бєгєєд эхний ээлж нь 2010 онд, бvхлээрээ 2040 он гэхэд ашиглалтад орон дэлхийн хамгийн анхны космополис болно. Тус хот нь Хєх мєрєнгийн дунд орших Хятадын гуравдахь том арал дээр босох ба Шанхайтай адил хєл ихтэй хот болох гэнэ.

2010 онд Шанхайд Экспо vзэсгэлэн яармаг нээгдэхтэй зэрэгцэн эко-ситигийн эхний ээлж ашиглалтад орон 50000 оршин суугчаа хvлээн авах бєгєєд ус цэвэршvvлэх систем суурилуулах, хог хаягдал боловсруулах, сэргээгдэх эрчим хvч ашиглах зэргээр таван жилийн тєлєвлєгєєтэйгєєр байгальд ээлтэй хотыг бvтээн байгуулна. Зам харилцааг нь урьд хєдєє аж ахуйд ашиглаж байсан газраар дамжуулан Шанхайтай холбох юм байна.

8. Бээжин дэхь Олимпийн цэнгэлдэх хvрээлэн


Спортын тэмцээн уралдаан зохиодог цэнгэлдэх хvрээлэнгvvд эртний Ромын Колизейн хэв загвараар баригдаж иржээ. Харин Бээжинд Herzog & de Meuron компанийн барьж буй Хятадын vндэсний цэнгэлдэх хvрээлэн нь сонгодог загварын хийцийг илvv байгальтай уялдуулан хийх гэсэн оролдлого, эрмэлзэл болж чаджээ.

Швейцарийн архитекторууд 91000 хvний суудалтай байгууламжид байгалийн агааржуулалт ашиглахаар шийдсэн нь єнєєгийн байдлаар бvтээн босгох “байгальд халгvй” хамгийн том цэнгэлдэх хvрээлэн болох юм. Энэ зорилгыг гvйцэлдvvлэхийн тулд шууд халхлахуйц ямар нэгэн орой дээвэргvйгээр vйл ажиллагаа зохиох боломжтой байгууламж босгох бєгєєд одоохондоо vзэгчид болон тамирчдын байрлах байрыг барьж байгаа аж.

Дизайны тал дээр гарч буй асуудлаас гарах гарцыг байгалиас эрэлхийлжээ. Цэнгэлдэх хvрээлэнгийн гадна талыг шувууны vvр мэт хийсэн байна. Амралтын єрєєнєєс ресторан хvртэлхи цэнгэлдэх дотор байгуулсан орон зай бvрийг гадна сараалжаас vл хамаарах байдлаар угсарсан нь цэнгэлдэхийг бvхэлд нь байгалийн агааржуулалттай болгоход дєхєм vзvvлсэн байна. Мєн сvлжээсэн хэлбэр бvхий экстерьерт нь vvсч буй элдэв нvх сvвийг бєглєх vvднээс тунгалаг хальсаар бvрэхээр тєлєвлєжээ.

9. Шанхайн Яншань арал хvртэл тавьсан Дунхай гvvр


China Zhongtie Major Bridge Engineering Group, Shanghai # 2 Engineering Co., Shanghai Urban Construction Group-ын хамтран бvтээн босгосон 24 км гаруй урттай, Хятадад анх удаа далай дээгvvр тавьсан 6-н зам бvхий энэхvv гvvрийг 2005 оны 12 сард албан ёсоор нээжээ. Шанхай хотыг Хятадын хамгийн анхны чєлєєт худалдааны боомт /контейнер ачиж буулгах дэлхийн хамгийн том боомт/ болох Яншань аралтай холбосон, Дорнод Хятадын тэнгис дээгvvр сунан vргэлжлэх тус дvvжин гvvр нь 2010 он гэхэд бvрэн хэмжээгээр баригдаж дуусна.

Бvс нутгийг байнга нэрвэж байдаг хар салхи, далайн давалгаанаас хамгаалах vvднээс Дунхай гvvрийг S хэлбэртэйгээр барьсан байна. “Шанхай Дэйли” сонинд тэмдэглэснээр 1.2 тэрбум ам.долларын зарлага гаргаж буй тус гvvр нь хоёрхон жилийн хугацаанд бvтээн байгуулсан Хятад болоод дэлхийн хамгийн урт далай дамнасан гvvр юм. 2008 онд 26 км гаруй урттай Ханжоу булангийн гvvр Шанхайд баригдсанаар хамгийн урт гэсэн тодотголыг авах юм.

10. Бээжин дэхь vндэсний театр


Тянь-Ань-Мэний талбайн ойролцоо 490485 кв.фут талбай эзлэн шил, титанаар баригдаж буй, 2008 онд нээлтээ хийх Хятадын vндэсний их театр хиймэл нууран дээгvvр хєвєх мэт санагдана. Эртний хэв маягийн барилга элбэгтэй Хятадын нийслэлд, Ардын баатруудын хєшєє, Ардын их хурлын их танхим, Тянь-Ань-Мэний хаалганы зэргэлдээ орших тус содон загвар бvхий барилга иргэдийн шvvмжлэлийг харамгvй хvртэж байгаа гэнэ.

Харин Францын архитектор Пол Эндрю энэ шvvмжлэлийг эс хайхран дэвшилт загвартайгаар хийжээ. Бээжингийн vндэсний их театрын гоёмсог барилга 2416 суудал бvхий дуурийн ордон, 2017 хvний суудалтай концертын танхим, 1040 хvний суудалтай театрын цогцолбороос бvрдэнэ. Шєнє болоход хагас тунгалаг бvрээс нь дотор байрласан 3 танхимын нэгэнд болж буй тоглолтыг нэвт харагдуулахаар хийсэн нь олон нийтэд зориулан хийсэн гэх мєн чанарынх нь тусгал ажээ.


Эхийг: www.uukhai.net


Олон орноос хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт архитекторууд та бүхний өнөөдрийн түмэн амгаланг айлтгаж Азийн Архитекторуудын 15 дугаар их хурлын / arcasia forum 15 / үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе!


Хүн төрөлхтний өмнө тулгараад буй олон бэрхшээлтэй асуудал бий. Түүнээс үүдээд архитекторчдын өмнө хоёр том бэрхшээлтэй асуудал тулгарч байна гэж би хувьдаа үздэг.
Нэг дэх нь мэдээж хэрэг хотжилтын асуудал. 100 жилийн өмнө хүн төрөлхтний 25 хувь нь хотод амьдарч байсан бол өдгөө 56 хувь болжээ. Цаашдаа 75 хувь болтлоо өсөх төлөв байгааг та бүхэн мэдэж байгаа. Ялангуяа Ази тивд хотжилт маш эрчимтэй явагдаж байна.

Удаах асуудал нь цаг агаарын өөрчлөлт, дэлхийн дулаарал юм. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийн бараг 70 орчим хувь нь хотжилттой холбоотой. Тэгэхээр хотжилт, барилгажилт, архитекторын шийдлийг бид зөв тодорхойлж, хөгжүүлж чадвал хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа дэлхийн дулаарал, цаг агаар, байгал экологийн тэнцвэрийн асуудлыг нааштай болгох боломж байгаа юм.
Манай улсын хувьд хүн амынх нь бараг тал хувь нь нийслэл хотдоо амьдарч байгааг та бүхэн ажигласан байх аа.

Дархан, Эрдэнэт болон аймгуудын төв зэрэг бусад суурин газар амьдарч буй иргэдээ тооцвол хүн амын маань бараг 70-аас илүү хувь нь хотод амьдрах болов. Жархан жилийн өмнө бидний өмнөх үеийнхэн, өвөг дээдсийн маань ихэнх нь хөдөө хээр морин дэл дээр давхисан нүүдлийн амьдралтай байлаа. Одоо ийнхүү нүүдлийн ахуйгаасаа хотын амьдралд эрчимтэй шилжиж, орчин үеийн хотын соёлын хэв ёс, шаардлагад нийцэж, зохицож амьдрана явдал монголчуудын өмнө тулгамдаж буй бас нэгэн чухал асуудал болж байна.

Тэгэхээр өнөөдөр хуралдаж буй Азийн Архитекторуудын 15 дугаар хурал нь цаг үеэ олсон төдийгүй бас Монгол Улсын нийслэлд болж байгаагаараа үнэхээр нүдээ олжээ. Ийм учраас энэ их хуралд оролцож та бүхэнтэй товчхон ч гэсэн санаа бодлоо солилцоё гэж бодсон юм. 2011 онд Япон Улсад Дэлхийн Архитекторуудын Дээд чуулга уулзалт болно. Өнөөдөр болж буй Ази тивийн Архитекторуудын Их Хурал нь тэрхүү Дээд чуулга уулзалтад угтал хэсэг нь, өөрөөр хэлбэл бэлтгэл ажил нь болж байна гэж үзэж байна.

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын байранд Та бүхнийг маш гайхамшигтай сайхан үзэсгэлэн гаргасныг би сонссон. Олон орны архитекторуудын болон манай монголын архитекторуудын ур ухаан цогцолсон хотжилт болоод барилгын гайхамшигтай шийдлүүдийг тэндээс харж байна гэлээ. Энэ үзэсгэлэнд бүтээлээ ирүүлсэн улс орнуудад гүн талархал илэрхийлж байна.

Манай улсын хувьд түүхэн онцлог бий. Найман зууны өмнө Монголчууд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн орон орны болон монголынхоо урчуудын хүчээр нийслэл Хархориноо цогцлоон босгож байсан сайхан түүх бий. Найман зууны дараа Монгол Улсын хотжилтыг цоо шинээр шийдэх энэ чухал үед олон орны архитекторууд та бүхэн нийслэл хотод маань дахин цуглаад чуулан хуралдаж байгаа нь үнэхээр түүхэн ач холбогдолтой юм.

Архитекторчид гэдэг бол зөвхөн байшин барьдаг, хүнийг халуун хүйтнээс хамгаалсан оромжийн зураг гаргадаг хүмүүс биш ээ. Хотжилт, барилгажилтыг асар хурдацтай хөгжиж буй шинэ эриний шаардлагад яаж нийцүүлэх вэ? Ард иргэдийг хэрхэн эрүүл аюулгүй орчинд амьдарч, ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх вэ? Барилга, байшинг хэрхэн бат бөх, урт настай төдийгүй уран тансаг, гоо сайхан хэлбэр, шийдэлтэй байлгах вэ? Хэрхэн байгал, экологид хор хөнөөлгүй төдийгүй ээлтэй байлгах вэ? Энэ бүхэн цогцоороо архитекторуудын ажил юм. Өнөө цагт хүн бүтээлчээр ажиллаж амьдрахыг хүсч байна. Энэ хүслийг нь биелүүлэхэд бүрэн боломж, нөхцөл олгосон тийм орчинд амьдрахыг хүсч байна. Тэрхүү орчин нь, байр сууц нь эдийн засгийн хувьд үр ашигтай, хямд хялбар шийдэлтэй төдийгүй гоё тансаг, гоо сайхан байхыг хүсч байна. Тэгэхээр энэ бүх байж боломгүй зүйлийг яаж хослуулах вэ? Эрчим хүчний хангамж, халуун, хүйтний зохицуулалт гээд шийдэхэд бэрхшээлтэй олон асуудал байна. Гэтэл үүнийг архитекторууд та бүхэн бүрэн шийдэж чаддаг хүмүүс ээ.
Хүн шийдэх боломжгүй зүйлийг бурхан шийддэг гэж бид итгэдэг.
Тэгэхээр “Архитекторууд бол бурхны бүтээдгийг хийдэг хүмүүс юм байна” гэж хэлэхийг хүсч байна. Тухайлбал, архитекторын шийдэл гэдэг ямар гайхамшигтайг Австралийн Дуурийн театрын барилгаар жишээ болгон хэлж болно. Зөвхөн Авсралийн дуурийн театрын барилгын архитекторын шийдлийг үзэхээр гадаадаас ирж байгаа жуулчдын оруулж буй хөрөнгө оруулалт нь дотооддоо олж байгаа ашгийнхаа үлэмж хувийг эзэлдэг гэж би сонсож байсан. Тэгэхээр архитекторуудын зөв шийдэл гэдэг бол улс орны эдийн засаг, тухайн ард түмний соёлын түвшин, түүхийн аугаа ололт амжилтыг хүн төрөлхтөний оюун санаанд бичиж үлдээхэд ямар чухал хувь нэмэр оруулдаг юм бэ гэдгийг харж болно.

Тиймээс “Архитекторуудын шийдэл бол боломжгүйг боломж болгож хувиргадаг урлаг юм”. “Дархан хүн бурхан ухаантай” гэж монголчууд хэлэлцдэг билээ. Энэ бол миний ард түмэн дархан, уран хүний хөдөлмөрийг гайхамшигтай онож үнэлсэн үнэлгээ юм гэж би хувьдаа боддог. Өнөөдрийн энэ цаг үед энэхүү зүйр үгийг хэлэх юм бол “Архитекторч бол бурхан ухаантай хүмүүс юм”.

Мөн улс төрийн салбарт ч, нийгмийн салбарт ч архитектор гэж нэр томъёог хэрэглэдэг. Анхдагч, шинийг санаачлагч, түүхийг бүтээгчдийг бид архитектор гэж нэрлэдэг шүү дээ. Энэ утгаар нь авч үзвэл та бүхний үйл ажиллагаа, та бүхний явуулж байгаа бизнес, ажил хэрэг бол аливаа улс орны хөгжилд хамгийн чухал, маш үнэ цэнэтэй юм.

Ер нь ирээдүйд Азийн хөгжлийг, ялангуяа Монгол Улсын хөгжлийг тодорхойлох бурхан ухаан та бүхний гарт байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Манай Монголын архитекторууд энд хүрэлцэн ирсэн гадаадын архитекторуудаас их зүйлийг суралцах байхаа гэж бодож байна. Энэ танхимд барилга, архитектурын салбарт олон жил ажилласан монголын нэр хүндтэй ахмад архитекторууд, бас шинээр суралцаж байгаа оюутнууд ч хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн маань гадаад орнуудын мэргэжил нэгтнүүдийнхээ сайн туршлагаас суралцах нь манай улсын хөгжил, ялангуяа хотжилтын хөгжилд үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болно гэж бодож байна.

Гадаадын эрхэм зочиддоо хандаж хэлэхэд, өөр хоорондоо оюун ухаанаа уралдуулсан, бие биенээсээ суралцсан уур амьсгалаар хурлын үйл ажиллагааг улам амжилттай болгоход хүч анхаарлаа тавиарай гэж хүсье.

Та бүхнийг манай оронд хүрэлцэн ирсэн явдалд туйлын их баярлалаа.
Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. .


Эхийг: www.president.mn


Азийн архитекторуудын XV их хурал 2009/08/21 Төрийн ордонд эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй уг хурлаар дэлхийн болон Азийн архитектурын хөгжлийн чиг хандлага, бусад орны туршлагаас суралцах, орчин үеийн техник технологийн дэвшлийн талаар ярилцах аж.

Монголд анх удаа болж байгаа архитекторын их хурлыг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрбээр “Цаг үе, байршлаа олсон хурал болж байна” гэж онцлоод “Улс орны хөгжлийг тодорхойлох бурхан ухаан болоод түлхүүр та бүхний гарт байгаа шүү” мөн тэрээр оролцогчдод хандан бас “Найман зууны өмнө Монголчууд олон орны архитекторууд, Монголын уран дархдын хүчээр Нийслэл Хархориноо босгож байсан сайхан түүх бий. Өнөөдөр найман зууны дараа Монгол Улсын хотжилтыг шинээр шийдэх энэ чухал үед та бүхэн манай нийслэл хотод чуулан хуралдаж байгаа нь үнэхээр түүхэн ач холбогдолтой юм.
Өнөөдөр хотжилт, барилгын асуудал, архитекторын шийдлийг та бид зөв тодорхойлж чадвал хүн төрөлхтөний өмнө тулгамдаж байгаа дэлхийн дулаарлын асуудлыг ч мөн зөв шийдэх боломж байгаа ” хэмээн онцоллоо.

Олон улсын архитекторуудын холбооны ерөнхийлөгч Льюс Кокс “Энэ хурал архитекторуудын нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэхэд түлхэц болох байх” гэж хэллээ.

Энэ хуралд Монголын 250, БНХАУ, Энэтхэг, Бангладеш, Шри Ланка, Хонг Конг, Япон, Тайланд, Вьетнам зэрэг Азийн 17 орны 200 гаруй төлөөлөгч оролцож “Хот ба улс төр” сэдвийн хүрээнд хоёр өдөр хуралдах аж. Сонирхол татахуйц энэ сэдвийг Монголын архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч Б.Батжав тайлбарлахдаа “Манайх хотын асуудалд улс төрийн үүднээс хандаж байгаа. Уг нь оршин суугчидтай хамаатай учраас тэд зохион байгуулалт болоод төлөвлөлтийн асуудлаа шийдэхэд оролцох учиртай. Цаашид хотын даргыг оршин суугчдын саналаар сонгох тогтолцоо зөв байх” гэлээ.

Азийн архитекторын холбоо Арказиад тус тивийн 19 орон багтдаг бөгөөд жил бүр өөрийн гишүүн орнуудыг сонгон их хурлаа зохион байгуулдаг аж.

Эxийг: www.inet.mn ; "ZIZEHTITNA"



Нийтлэл засварлагдаж байна...
Азийн Архитекторын холбооны 15-р чуулга уулзалтанд ШУТИС-ийн Архитектурын ангийн оюутнуудын бүтээлүүд бас тавигдсан байлаа...

* Эхний ажил нь 2009 онд төгссөн оюутны дипломын ажил
* Дараагийн 2 ажил нь 2р күрсийн оюутны ажилууд болно

Зурагнууд дээр дарж томруулж үзээрэй











Азийн Архитекторуудын Холбооны 15-р чуулга уулзалт болж буйтай холбогдуулан Азийн Архитекторуудын бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр буюу 2009/08/20 өдөр нээгдлээ...
Энэхүү үзэсгэлэн дээр arcasia -аас явуулдаг уралдаанд анх удаагаа монгол улсын архитектор алтан медаль хүртлээ... Ингээд үзэсгэлэнд тавигдсан монгол архитекторуудын бүтээлүүдээс хүргэж байна. | Зурган дээр даран томруулаарай!

















Үлдсэн зурагнуудыг цаашдаа нийтлэх болно.