2009 оны 4 сарын 28 ны өдөр манай сургууль дээр Монголын Архитектурын холбооны Ерөнхийлөгч, arcasia байгууллагын C бүсийн дэд ерөнхийлөгч Б. Батжав зочилж бидэнд багахан хэмжээний лекц уншин мөн асар их мэдээлэл хүргэлээ... Энэ багахан лекцэнд манай тэнхимийн хэсэг оюутнууд мөн багш нар суун мэдээлэл авлаа. Үүнд би ч бас суусан юм. Ингээд энэ лекцэн дээр суун тэмвэглэж авсан багахан зүйлсээ та бүхэнтэй хуваалцаж байна.







Бидэнд өөрийнхөө талаар болон тэр үеийн сургалтын талаар эхлэн ярьсан юм.

Шинжлух Ухааны Технологийн Их Сургуульд 1974-1979 онд хоёрдугаар элсэлтийн оюутан болон сурч байсан. Тэр үед энэ мэрэгжилийн сургалт дүнгэж эхлэж басан болхоор бүх багш нар нь Орос профессорууд байсан. Намайг оюутан байхад... харин та бүхэн бол мэдээллийн эрэн үед байна. Энэ мэрэгжлийг бидний үед 10 жилийн шугам зургийн хичээл мэт ойлгодог байсан.

Таван жил суралцахад Орос багш нараас энэ мэрэгжилийн үүрэг, зорилго, итгэл үнэмшилийг эрчимтэй мэдрэх болсон.

Би нэгдүгээр арванжилийнг төгссөн. Арван жилд сурч байхдаа алтан 3 сурдаг шалгалт болонгуут 3 л авдаг, аз таарвал хааяаа нэг 5 авчихдаг хэнэггүй сурагч байсан. Оюутан болоод ч эхний улиралд энэ зангаараа л явж байсан. Харин эхний улиралын төгсгөл болоход Архитектур мэрэгжилийн зорилгыг мэдэж авснаар дадал зуршил эрс өөрчлөгдөж улиралын шалгалтуудаа бүгдийг нь онц өгч байсан. Үүрэг зорилгоо л олоно гэлэг хамгийн чухал.

Архитектур мэрэгжилийг зүгээр нэг хайнга сурч, еранхий төсөөллөөр явж болохгүй. Энэ бол нэг уралаг юм.
Уралаг гэдэг нь, дуучин бол дуугаа сэтгэлээсээ, тэр дуугаа илэрхийлж дуулах, зураач ч гэсэн тэр үеийн байдалыг өөрийн илэрхийллээр гаргахыг л хэлнэ. Үүний нэг адил Архитекторч ч гэсэн бүтээлдээ өөрийгөө илэрхийлэх ёстой. Дэлхийн том том архитекторчдын ажилийг харахад л энэ тэр архитекторын зураг байна гэж шууд хэлэгдэхүйц байдаг.
Архитектур гэдэг мэрэгжил? Энэ үгийг тайлбарлах гэснээс... юунд зориулагдаж байгааг ойлгох нь чухал.
Нэг жишээ татахад: 4х6 талбайд төлөвлөлт хийхэд энэ газар хэдий жижигхэн ч, архитектор бол энэ газарын зөвхөн байгаа талбайд бус энэ газарынхаа түвшний хувд мөн гэрэлтүүлэг зэрэгээр уг газарт төлөвлөлт хийж болохыг тооцно. Зөвхөн талбай дээр л ямар нэг зүйл төлөвлөх гээд энэ зүйлээсээ гарч чадахгүй бол Архитектор биш! Архитщкторч бол бүх боломж нөхцлийг бодох ёстой.
Мөн архитекторч бол өөрийгөө бус өрөөлийг ч гэсэн хөгжүүлж байх ёстой.

Ингээл бидэнд багахан хэмжээний лекц уншсаны дараа Мэдээлэл хүргэлээ.
Япон улс ногоон архитектур дээр дээр маш их ажиллаж байна. Энэ нь одоо маш чухал асуудал бөгөөд олоо бүр Глобал асуудал болон тавигдаж байгаа.
Мөн Японы засгийн газараас Монгол оронд нарны нрчим хүчний асуудлыг шийдэх гэж ирчихжжд байгаа.
Японы нийсдэд Токио хот зун байгалийн дундаж темпратураас ямагт +3 хэмээр халуун байдаг, энэ нь хот төлөвлөлтийн алдаатай төлөвлөлтөөс болсон байна гэнэ. Үүнээс болж Токио хотын шинэчилсэн төлөвлөлт хийж байгаа. Мөн энэ халалтаас болж барилгад ашиглах шилний норм дүрмэд өөрчлөлт оруулсан. Үүнээс болж шил нь 2 оос 3 н төрлийн өнгийн л шил гарч байгаад нь Архитектррууд ихээр дургүцэж байгаа.
Залуучуудад хандан хэлэхэд:
- Та нарт маш өргөн боломж байгаа.
- Уйгагүй мэдээлэл авч мөн солилцож байх хэрэгтэй.
- Ямарч нөхцөлд альч улс орны мэрэгжил нэгт хүмүүстэй хамтран ажилладаг байх хэрэгтэй.

Архитекторч ямарч төслийн удирдагч, хүн болгонтой ажиллаж чаддаг байх хэрэгтэй. Мөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, бие даасан өөрийн үзэл бодолтой байх нь чухал.
Архитекторч нийгтийн зүтгэлтэн байх ёстрой. Сүүлийн үед улс төрчид шинэ зүйл мэт гурван "П" ийн зарчим гэж их ярих болсон. Энэ нь шинэ зүйл огт биш юм. 1993 онд анх энэ зүйлийг яриж байсан юм. Энэ зарчимыг тайлбарлавал: Нийгмийн тодорхой асуудалтай хэсэгт хүрч ажиллах гэсэн утгатай юм.

Оюутанууд Их нялх явж байна. Нялх гэдэг нь ямарч хийгмийн ажилд оролцохгүй тулгамдсан асуудалд анхаарал тавихгүй байна.

Энэ оны 8 сарын 17 оос 23 хугацаанд Азийн Архитекторчдын 15 дахь Чуулган (Их хурал) Монголд болох гэж байна. Энэ бол оюутнуудад олдаж байгаа хамгийн том боломж юм. Ийм хурал хамгийн наад зах нь ойрийн 10 жилд лав болохгүй. Энэ бол миний ерөнхийлөгч болоод хийсэн зүйлүүдийн нэг юм. Энэ хуралд оюутанууд өрөгнөөр оролцох хэрэгтэй. Нэг хэсэг бүлэг болон нэрээ утастайгаа бичээд нэг удирдагчаа сонгон манай холбоон дээр ирээд бүртгүүлж болно. Холбооноос подволк малгай тарааж өгөх бөгөөд ямарч үнэ хөлс олгохгүй.
Энэ хурлын талаар:
- Хуралд 12 төрлөөр Архитекторчдын дунд шалгаруулалт явагддаг бөгөөд энэнд оролцсон бүх бүтээлүүдээр үзэсгэлэн гарна...
Энэ хурлын талаарх мэдээлийг дараа дараагийнхаа нийтлэлд тавих болно.
Илүү дэлэгрэнгүүг

ARCASIAForum 15

Ингээд миний арай гэж бичэж тэмдэглэж, санаж байн бичэсэн нийтлэл дууслаа. Жоохон найруулгын алдаа, үг үсгийн алдаа байвал ойлгоно биздээ. Би сэтгүүлч бишшдээ!!!



1 сэтгэгдэл :

  1. amgalan.s бичсэн...

    Мэдээлэл хүргэсэнд баярлалаа  

Сэтгэгдэл бичэх бол Name/URL юм уу, хэрэв google id тай бол түүгээрэй бүртгүүлж сэтгэгдэлээ үлдээгээрэй. Блогт минь орж, сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд удаахгүй хариу өгөх болно. Таныг хүндэтгэсэн: Блогийн толгойлогч ME