Валентинийн баяр болж байгаа болхоор энэхүү знрхний зурагнуудыг оруулахаар шийдлээ...
Хажууд нь мөн "URL" буюу hi5 болон түүнтэй төстэй хаягуудад comment маягаар явуулах боломжтойгоор байрлууллаа.
Та хэрэв хүнд илгээх гэж байгаа бол доод талд байгаа хэсэгийн URL-г copy хийхэд л хангалттай.
Зураган дээр дарвал зураг өөринхөө хэмжээгээр томорч харагдах болно
http://img89.imageshack.us/img89/1585/chockolateheartvl4.png
http://img519.imageshack.us/img519/5485/erosandlovesworldtk3.png
http://img519.imageshack.us/img519/3476/grungeheartdesignke8.png
http://img519.imageshack.us/img519/1066/grungevalentinesbr8.png
http://img519.imageshack.us/img519/484/heartlv6.png
http://img519.imageshack.us/img519/3001/heartofflowersfy9.png
http://img519.imageshack.us/img519/1285/heartofheartssz5.png
http://img519.imageshack.us/img519/5148/heartofheartsrn7.png
http://img519.imageshack.us/img519/8546/heartroselk5.png
http://img519.imageshack.us/img519/4348/loveisallaroundaa5.png
http://img519.imageshack.us/img519/6583/lovestarsheartac4.png
http://img142.imageshack.us/img142/8315/puzzleheartyo5.png
http://img142.imageshack.us/img142/7504/rosetj1.png
http://img142.imageshack.us/img142/4807/skullheartpa9.png
http://img142.imageshack.us/img142/5829/valentinesdaybv5.png
http://img142.imageshack.us/img142/9392/valentineshearttg8.png
http://img142.imageshack.us/img142/854/valentinesheartoi9.png
http://img142.imageshack.us/img142/9527/venusandmarsot0.png
Labels: график
Жил бүрийн 2-р сард дэлхийн даяараа Гэгээн Валентины баярыг өргөн тэмдэглэдэг. Сүүлийн жилүүдэд манай залуучууд ч энэ баярыг өргөн тэмдэглэж, хосууд бие биедээ бэлэг дурсгалын зүйлс өгдөг. Тэгвэл Гэгээн Валентин гэж хэн бэ?
Жил бүрийн энэ баяраар цэцэг, чихэр болоод онцгой бэлгүүдийг хосууд бие биедээ өгч, ариун хайрын сэтгэлээ илчилдэг. Харин энэ 2-р сарын 14-ний өдрийн Гэгээн Валентины баяр хэмээн нэрийддэг билээ. Тэгвэл Гэгээн Валентин гэж хэн бэ? Түүх сөхөж үзвэл энэ талаар гурван янзын өөр домог, үлгэр байдаг.
1-р түүх: 3-р зууны үеийн Ром хотноо Валентин хэмээгч нэгэн лам байсан. Гэтэл тэр үеийн захирагч хаан Claudius II ганц бие эрчүүд гэрлэж, эхнэр хүүхэдтэй болсноос цэрэг болсон нь дээр хэмээн тооцжээ. Тиймээс тэрээр энэ талаар хууль гаргаж. Харин сайхан сэтгэлт Валентин лам дурлалт хосуудын нууцаар адисладаг байсан аж. Энэ хэрэг нь илэрч, хаан ч ламыг цаазалсан бөгөөд үүнээс хойш Валентин ламын дурсгалыг хүндэтгэн уг баярыг нас барсан өдрөөр тэмдэглэдэг болжээ.
2-р түүх: Ромын харгис шоронд тамлагдаж, зовсон Христ шашинтнуудад туслаж бай үеэрээ Валентин алагдсан. Иймээс Христ шашинтнууд түүний дурсгалыг хүндэтгэн уг баярыг үндэслэсэн.
3-р түүх: Валентин хамгийн анхны ил захидлыг өөрөө бичсэн гэдэг. Тэрээр шоронд байх үеэрээ өөрийг нь хорисон хүний залуухан охинтой хайр сэтгэлийн холбоотой болсон ажээ. Охин Валентиныг цаазлуулхаас өмнө ирж уулзсан агаад Валентин үхэхээсээ өмнө охинд нэгэн захиа илгээжээ. ?үндээ "Чиний Валентинаас" хэмээн гарын үсгээ зурсан байсан. Энэ үгийг одоо хүртэл ил захидал дээр хэрэглэдэг гэнэ.
Уг гурван түүхээс эхний түүхийг хамгийн бодитой хэмээн хүмүүс итгэдэг юм. Гэгээн Валентины баяр дэлхийн олон оронд өргөн дэлгэр тэмдэглэгддэг бөгөөд 17-р зууны үеэс Америк, Англи улсууд энэ баярыг тэмдэглэж эхэлжээ. Одоогоор Америк, Англи, Франц, Австрали, Канад, Мексик зэрэг улсад маш өргөн тэмдэглэгддэг. Ил захидлын холбооны судлагаагаар жил бүр энэ баяраар нэг тэр бум ил захидал илгээгддэг ажээ.
Дэлхийн зарим орнууд энэ баярыг хэрхэн тэмдэглэдэгийг сонирхуулья
Энэ баяраар хүн өөрийн онцгой, зүрх сэтгэлийг булаасан хүндээ захидал, ил захидал, цэцэг, шоколад зэргийг бэлэглэдэг юм. Харин ёс заншил болоод бусад соёлоосоо шалтгаалаад зарим орнууд арай өөр тэмдэглэдэг юм байна.
Америк
Энэ баярыг 17-р зууны үеэс гаралтай гэж үздэг. Харин зарим хэсэг нь 19-р зууны эхэн үед ирж суурьшсан Англичууд энэ баярыг авчирсан хэмээдэг. Одоо энэ баяр тус улсын томоохон тэмдэглэлт өдөр болсон бөгөөд энэ баяраар хүмүүс бие биедээ хайр сэтгэлээ илэрхийлж, мөн зарим нэгэн нь хүндэтгэлээ илэрхийлдэг байна. Харин хамгийн чухал бэлэгт ил захидал, шоколад, сарнай зэрэг тооцогддог. Ихэнхдээ эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүддээ бэлэг өгдөг.
Канад
Уг баярыг орон даяар маш өргөн тэмдэглэж, үдэшлэг зохиодог байна. Мөн дурлалт хосуудаас гадна цэцэрлэг, сургуулиуд үдэгшлэг зохиож, гараар хийсэн Валентины бэлэг солилцдог. Энэ үеэрээ тэд ил захидал, шоколад, сарнай, чихэр зэргийг бэлэглэдэг.
Англи
Тус улс нь Гэгээн Валентины баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг орон. Анх 14-15-р зууны үед үүссэн хэмээн тооцогддог. Хайртай хүндээ сэтгэлээ илэрхийлж, хамгийн онцгой гэсэн бэлгийг дурсгадаг. Хүүхдүүдээр мөн дуу дуулуулж, чихэр өгдөг юм байна. Мөн энэ баярт зориулсан маш олон шүлэг, дуу байдаг.
Япон
Энэ баярыг тун өвөрмөц, хоёр янзаар тэмдэглэдэг. 2-р сарын 14-нд эмэгтэйчүүд нь хайртай залуудаа бэлэг өгдөг. Харин эргээд 3-р сарын 14-нд White Day / Цагаан өдөр/ хэмээн нэрлэж эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүддээ бэлэг өгдөг байна. Японд Валентины баяраар эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүддээ шоколад бэлэгдэг заншилтай. Энэ баярыг сүүлчийн 20 жил идэвхтэй тэмдэглэж байгаа
Labels: NEW(s)
Тус салбар нь 1964 оноос эхэлж инженерийн ангийн оюутнуудад барилгын төлөвлөлтийн үндэс, хар зураг, архитектурын хийц зэрэг хичээл зааж эхэлснээр архитектурын ухааны үндсийг сургалтаар олгох анхны суурь тавигдсан. 1973 онд Архитектурын тэнхим бие даан байгуулагдсан. 1974 оноос тэр үеийн ЗХУ-ын мэргэжилтэн багш доктор, профессор багш нар ирж сургалтын үйл ажиллагаа, багш лах боловсон хүчнийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. 1980-аад он гэхэд үндэсний мэргэжлийн багш нараар үндсэндээ хангагдаж үйл ажиллагаагаа бие даан явуулах болсон.
Багш нар:
Дэд профессор: Ишжамцын Гончигбат
Архитектурын салбарын профессор
Архитектур, хот байгуулалтын баг
Багийн бүрэлдэхүүн:
Тэргүүлэх профессор М.Оргил (Ph.D), Зөвлөх профессор Ч.Дагшигдорж (Ph.D), Дэд профессор Ж.Гомбо (Ph.D), багш Б.Мандах (магистр), багш А.Өэлүн (магистр), багш Н.Нарантуяа (магистр), А.Цэцэнчимэг( Х/т.ажилтан) нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Бэлтгэж төгсгөдөг мэргэжил: Хот төлөвлөлтийн архитектор
Үндсэн чиглэл:
*Хот төлөвлөлт архитектур чиглэлээр бакалавр, магистр, докторантын сургалт явуулах
*Бакалаврын хөтөлбөрт 126 кj цагийн хичээл
*Магистрын хөтөлбөрт 36 кр цагийн хичээл
*Докторын хөтөлбөрт 60 кр цагийн хичээл
Зорилго:
Хот байгуулалтын архитектур төлөвлөлт чиглэлээр өндөр мэргэжил боловсролтой орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангах чадвартай боловсон хүчин бэлтгэх.
Иргэний барилгын архитектурын баг:
Багийн бүрэлдэхүүн
Тэргүүлэх профессор И.Гончигбат (Ph.D), Зөвлөх профессор Ч.Дагшигдорж (Ph.D), Дэд профессор Л.Пүрэв (Ph.D), ахлах багш Э.Пүрэв-эрдэнэ (магистр), багш Д.Болормаа (магистр), туслах багш С.Амгалан (магистр), туслах багш Ш.Энхтунгалаг (магистр) нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Бэлтгэж төгсгөдөг мэргэжил: Иргэний барилгын архитектор
Үндсэн чиглэл:
Иргэний барилгын архитектур чиглэлээр бакалавр, магистр, докторантын сургалт явуулах.
Бакалаврын хөтөлбөрт 126 кр цагийн хичээл
Магистрын хөтөлбөрт 36 кр цагийн хичээл
Докторын хөтөлбөрт 60 кр цагийн хичээл
Зорилго:
Иргэний барилгын архитектур чиглэлээр өндөр мэргэжил боловсролтой орчин үеийнхэрэгцээ шаардлагыг хангах чадвартай боловсон хүчин бэлтгэх.
Labels: NEW(s)