Тус салбар нь 1964 оноос эхэлж инженерийн ангийн оюутнуудад барилгын төлөвлөлтийн үндэс, хар зураг, архитектурын хийц зэрэг хичээл зааж эхэлснээр архитектурын ухааны үндсийг сургалтаар олгох анхны суурь тавигдсан. 1973 онд Архитектурын тэнхим бие даан байгуулагдсан. 1974 оноос тэр үеийн ЗХУ-ын мэргэжилтэн багш доктор, профессор багш нар ирж сургалтын үйл ажиллагаа, багш лах боловсон хүчнийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. 1980-аад он гэхэд үндэсний мэргэжлийн багш нараар үндсэндээ хангагдаж үйл ажиллагаагаа бие даан явуулах болсон.
Багш нар:
Дэд профессор: Ишжамцын Гончигбат
Архитектурын салбарын профессор
Архитектур, хот байгуулалтын баг
Багийн бүрэлдэхүүн:
Тэргүүлэх профессор М.Оргил (Ph.D), Зөвлөх профессор Ч.Дагшигдорж (Ph.D), Дэд профессор Ж.Гомбо (Ph.D), багш Б.Мандах (магистр), багш А.Өэлүн (магистр), багш Н.Нарантуяа (магистр), А.Цэцэнчимэг( Х/т.ажилтан) нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Бэлтгэж төгсгөдөг мэргэжил: Хот төлөвлөлтийн архитектор
Үндсэн чиглэл:
*Хот төлөвлөлт архитектур чиглэлээр бакалавр, магистр, докторантын сургалт явуулах
*Бакалаврын хөтөлбөрт 126 кj цагийн хичээл
*Магистрын хөтөлбөрт 36 кр цагийн хичээл
*Докторын хөтөлбөрт 60 кр цагийн хичээл
Зорилго:
Хот байгуулалтын архитектур төлөвлөлт чиглэлээр өндөр мэргэжил боловсролтой орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангах чадвартай боловсон хүчин бэлтгэх.
Иргэний барилгын архитектурын баг:
Багийн бүрэлдэхүүн
Тэргүүлэх профессор И.Гончигбат (Ph.D), Зөвлөх профессор Ч.Дагшигдорж (Ph.D), Дэд профессор Л.Пүрэв (Ph.D), ахлах багш Э.Пүрэв-эрдэнэ (магистр), багш Д.Болормаа (магистр), туслах багш С.Амгалан (магистр), туслах багш Ш.Энхтунгалаг (магистр) нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Бэлтгэж төгсгөдөг мэргэжил: Иргэний барилгын архитектор
Үндсэн чиглэл:
Иргэний барилгын архитектур чиглэлээр бакалавр, магистр, докторантын сургалт явуулах.
Бакалаврын хөтөлбөрт 126 кр цагийн хичээл
Магистрын хөтөлбөрт 36 кр цагийн хичээл
Докторын хөтөлбөрт 60 кр цагийн хичээл
Зорилго:
Иргэний барилгын архитектур чиглэлээр өндөр мэргэжил боловсролтой орчин үеийнхэрэгцээ шаардлагыг хангах чадвартай боловсон хүчин бэлтгэх.
Labels: NEW(s)
11 сэтгэгдэл :
би ТИИС д суралцаж өөрийгөө хөгжүүлж, та нараар чиглүүлж чадалтай архитектор, сайн хүн болмоор байна аа. Би үүнийг чадна
Энэ мэрэгжилээр сурах гэж байгаа бол баяр хүргий!!! их л хичээх хэрэгтэй дээ!
хамгийн гол нь ээш юу юуний хичээлээр өгөх вэ? тэрийг мэдэж авмаар байна. хар зураг бас физик гэж сонссон өөр юугаар өгөх вэ? үүнийг сайн судалж чадахгүй байна. тэгээд бас нанад messengeriin IDgaa өгч болох уу ? асууж лавлах зүйл маш их байнйй
Сайн уу @black.sky76@yahoo.com би бас архитектороор сурах гэж байгаа юм аа. ЭЕШ өгөхөд хар зураг, математик 2оор авдаг. Физик хамаагүй
ХАР ЗУРАГ ГЭХЭЭР ЧИНЬ ЯГ ЮУГААР АВАХ ВЭ? ШАЛГАЛТАНД
хар зураг зохиомж 2 оор шалгалт авна. бас математикын дүн хамаарна
би хар зураг өгөөгүй тэхээр энэ ангид орж чадахгүй гэсэн үгүү
Архитектур болвол autocad дээр юм хиихүү
bi tis.d holboonii mergejileer bachelor tugssn. odoo master ene angid elsej orwol yu yu shaardlagatai be
сайнуу манай охин энэ жил 11 төгсөөд ШУТИС-д орох сонирхолтой байгаа юм.Архитектурын ангид ороход ямар хичээлээр шалгалтанд бэлдэх юм бол.Дүү нар минь хэлж тус болоорой
Зөвхөн хар зураг мат 2 л хамаатай юм уу? Физик хамааралгүй юу?