Дэлхийн нөхцөл байдал ихээхэн хувьсан өөрчлөгдөж буй өнөө үед барилгын гүйцэтгэх үүрэг роль ч мөн адил ихээхэн өөрчлөгдөж, гадаад үзэмж төрх болон хэрэглээ өндөртэй байхаас гадна шинэлэг санаа, олон төрлийн хүчин зүйлсүүдийг өөртөө шингээж өгөх шаардлагатай болоод байна.
Бидний өмнөхөн айлчилан ирээд буй дараагийн эриний барилгын шинэ дүр төрхийг зөв мэдэрч, нийгэмтэйгээ уялдуулан зохицуулж, хамтран үйл хэргээ явуулахыг биднээс шаардах цаг үе ирсэн байна хэмээсэн Арима гуайн үг нь тэр чигээрээ үүний илэрхийлэл болж байгаа юм.
Тэрээр барилгын бүтээлийн зураг төсөлдөө Бизнесийн төсөл боловсруулалт болон сурталчилгааны сэтгэлгээг шинээр тусгаж өгсөн ба үүгээрээ өнөөг хүртлэх зураг төслийн хуучинсаг сэтгэлгээнээс хальж, ирээдүйн дизайн программ болон шийдлийг оновчтой уялдуулж өгсөнөөр олон тооны хүмүүс олон янзын хэлбэрээр цуглан нэгдэх тийм л орчинг барьж байгуулахын төлөө хүчин зүтгэж байгаа билээ.
Бодит биелэлээ олсон түүний бүтээлүүд нь дэлхийн олон олон ном сэтгүүлүүд дээр тавигдах зэргээр өндөрөөр үнэлэгдэж, үйл ажиллагаа нь улам өргөжин тэлж буй юм.
Цаашид барилгын салбарт төсөл хэрэгжүүлэхээр зэхэж буй болон барилгын мэрэгжилтэй та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Лекцийн сэдэв:
Хот байгуулалт болон барилгын сэтгэлгээ
Зохион байгуулагдах огноо:
6-р сарын 4-нд 14:00-16:30 цаг
Зохион байгуулагдах газар:
ШУТИС-ийн 1-р байрны 3 давхарын Соелын төвд
Үнэ төлбөргүй
Хавсралт:
Арима гуайн товч намтар, авсан шагнал урамшуулал, зарим нэг бүтээлүүдийн танилцуулга
Hiroyuki Arima
Зурагнууд дээр дарж томруулж үзээрэй.
Бид их хотын залуус гэдэгээ байнга санаж "Би монгол" "Би чингисийн удам" гэж зүгээр л нэг цээжээ дэлдэх биш, жижигхэн ч гэсэн энэ орондоо юу хийсэн гэдэгээ бодийлдо...
Тэгвэл эх орондоо өөрийнхөө зүгээс чадах жижигхэн ч гэсэн зүйлсээ хийелдээ... Шүлсээ хаях гэж байгаа бол, нэг удаа болиод л үзэлдээ. Хогоо энд тэнд орхиод явах гэж байгаа бол бариад л явчихалдаа... Хогийн сав энд тэндгүй л байгаа. Байхгүй бол халаасандаа хийгээл явж байлдаа... Хогийн сав олдож л таараа. Чи л хотдоо хог, шүлсээ хаяхгүй байвал... Энэ мэдээг хэдэн хүн уншина тэр тоогоор энэ хотынхоо хөгжилд хувь нэмэр оруулах хүний тоо төдий чинээ нэмэгдэнэ гэж бодож байна.