Дэлхийн хэмжээнд нэр алдартай Японы архтектор Арима Хироюки нь Улаанбаатар хотод айлчилах гэж байна. Энэ жавшааныг ашиглан доорхи хувиарын дагуу Арима гуайн лекц болон барилгын талаархи чөлөөт уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Арима гуан бүтээн байгуулж буй барилгын онцлог нь тухайн бүтээлийн үзэсгэлэнтэй үзэмж дүрсний зэрэгцээ "Барилга бол хүмүүс хоорондын харилцаа холбоо юм" гэж үздэгт оршино.
Дэлхийн нөхцөл байдал ихээхэн хувьсан өөрчлөгдөж буй өнөө үед барилгын гүйцэтгэх үүрэг роль ч мөн адил ихээхэн өөрчлөгдөж, гадаад үзэмж төрх болон хэрэглээ өндөртэй байхаас гадна шинэлэг санаа, олон төрлийн хүчин зүйлсүүдийг өөртөө шингээж өгөх шаардлагатай болоод байна.
Бидний өмнөхөн айлчилан ирээд буй дараагийн эриний барилгын шинэ дүр төрхийг зөв мэдэрч, нийгэмтэйгээ уялдуулан зохицуулж, хамтран үйл хэргээ явуулахыг биднээс шаардах цаг үе ирсэн байна хэмээсэн Арима гуайн үг нь тэр чигээрээ үүний илэрхийлэл болж байгаа юм.
Тэрээр барилгын бүтээлийн зураг төсөлдөө Бизнесийн төсөл боловсруулалт болон сурталчилгааны сэтгэлгээг шинээр тусгаж өгсөн ба үүгээрээ өнөөг хүртлэх зураг төслийн хуучинсаг сэтгэлгээнээс хальж, ирээдүйн дизайн программ болон шийдлийг оновчтой уялдуулж өгсөнөөр олон тооны хүмүүс олон янзын хэлбэрээр цуглан нэгдэх тийм л орчинг барьж байгуулахын төлөө хүчин зүтгэж байгаа билээ.
Бодит биелэлээ олсон түүний бүтээлүүд нь дэлхийн олон олон ном сэтгүүлүүд дээр тавигдах зэргээр өндөрөөр үнэлэгдэж, үйл ажиллагаа нь улам өргөжин тэлж буй юм.


Цаашид барилгын салбарт төсөл хэрэгжүүлэхээр зэхэж буй болон барилгын мэрэгжилтэй та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.


Лекцийн сэдэв:
Хот байгуулалт болон барилгын сэтгэлгээ

Зохион байгуулагдах огноо:
6-р сарын 4-нд 14:00-16:30 цаг

Зохион байгуулагдах газар:
ШУТИС-ийн 1-р байрны 3 давхарын Соелын төвд
Үнэ төлбөргүй

Хавсралт:
Арима гуайн товч намтар, авсан шагнал урамшуулал, зарим нэг бүтээлүүдийн танилцуулга

Hiroyuki Arima


2 сэтгэгдэл :

  1. -zMx- бичсэн...

    goe yil yavdal boloxnee ix um surch medej avaarai! Attached http://antitheziz.wordpress.com  

  2. Unknown бичсэн...

    Энэ мэрэгжилээр суралцдаг, суралцах гэж буй, сонирходог бүх хүмүүсийг урьж байна.  

Сэтгэгдэл бичэх бол Name/URL юм уу, хэрэв google id тай бол түүгээрэй бүртгүүлж сэтгэгдэлээ үлдээгээрэй. Блогт минь орж, сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд удаахгүй хариу өгөх болно. Таныг хүндэтгэсэн: Блогийн толгойлогч ME