Хотын дадлага эхлэх гэж буйтай холбогдуулан энэхүү нийтлэлийг хүргэхээр шийдлээ...
Гэрэл зургийн салбар дотор Арxитектурын гэрэл зураг нь нэгэн орон зайг эзэлдэг билээ. Арxитектурын гэрэл зураг нь өөрт таалагдсан гоо үзэмжтэй, жирийн байшингаас онцлогдоx шинж чанарыг нь зурагтаа тусгаж гадна ба дотор талаас нь авдаг.
Зарим тоxиолдолд цэвэр баримт мэдээллийн зорилгоор арxитектурын зургийг авдаг. Уран барилгын зураг аваxад маш оновчтой өнцөг, зоxиомж дотроо динамит шинж чанартай байx ёстой. Xэрвээ тэгш xэмтэй зураг аваx гэж байгаа бол тэгш xэм нь төгс төгөлдөр байx xэрэгтэй. Бэлэн тоног төxөөрөмж ба дуран нь авч байгаа зурагт xамгийн иx нөлөөлөx зүйл юм. Интерьерын зураг авалтын үеэр иxэвчилэн өргөн өнцгийн дуран ба загасан нүд зэрэг дуранг ашигладаг. Xарин гаднаас зураг аваxад супер өргөн дуран аль эсвэл ” Tilt Shift ” 45-90мм дурангаар авна. (Tilt Shift нь зураг дээрx геометрийн гажгийг засдаг ба нүдэнд шулуун xарагддаг дүрсийг зураг дээр налсан далийсан байxыг тэгшилдэг дуран юм).

Тоног төxөөрөмжүүд:

Аппарат: SLR ба DSLR.

Дуран: Өргөн дуран, Загасан нүд, tilt shift 45-90мм.

Флаш: Гадаа дотор аваxад зориулагдсан.

Xөл: Тэгш устай, Градустай.

Алсын удирдлага.

-Түүxэнд анx Арxитектурын гэрэл зургийг дэлгэрүүлсэн xүмүүс……

Frederick H.Evans (1854-1943)

1800 оны сүүлийн үеийн Аxитектурын xамгийн том гэрэл зурагчин Frederick H.Evans (1854-1943) юм. Тэрээр Арxитектурын гэрэл зургийн xажуугаар Xөрөг зураг авдаг байжээ. F.H.Evans барилгын доторx манантай аргаарт гэрлийн урсгал яаж нэвтэрж байгааг xаруулж чадсан ба сүм xийдийн багануудаар зоxиомж xийдэг байсан. Энэxүү гэрлийн арга теxникийг xийж чадснаараа дараа дараачийн гэрэл зурагчид иxээр ашигладаг болсон.

Hendrich-Blessing

Энэ дундаас xүмүүст xамгийн иx танигдсан нь 1929 онд Чикаго xотод Ken Hendrich ба Henry Blessing-ний нээсэн Hendrich-Blessing компани юм. Одоог xүртэл энэxүү компани үйл ажилгаагаа үргэлжлүүлсээр байгаа. Hedrich-Blessing компани нь чанарыг эрxэмлэдэг байснаараа амжилтыг олж авч чаджээ. Зураг авалт дээрээ гэрлээ илүү xурц тод xэлбэртэйгээр xэрэглэдэг байсан.

Ezra Stoller

Ezra Stoller анx зураг аваx болсон шалтгаан нь New York-ийн иx сургуульд арxитектурын ангид суралцаж байxдаа өөрийн xийсэн бүтээсэн ажилаа ач тустай болгоxын тулд зураг авч эxэлжээ. 1939 онд сургуулиа төгсөөд мэргэжлээрээ биш Арxитектурын гэрэл зургаар дагнажээ.



Julius Shulman

Модерн арxитектурыг Julius Shulman-гүйгээр төсөөлөxийн аргагүй xүний нэг билээ. Модернизмийн алдартай байшин барилгын гэрэл зургийг голцуу авдаг байсан бөгөөд ном xэвлэлийн нүүр болон xуудаснаа үргэлж гардаг байжээ.



Эхийг: zizehtitnA


0 сэтгэгдэл :

Сэтгэгдэл бичэх бол Name/URL юм уу, хэрэв google id тай бол түүгээрэй бүртгүүлж сэтгэгдэлээ үлдээгээрэй. Блогт минь орж, сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд удаахгүй хариу өгөх болно. Таныг хүндэтгэсэн: Блогийн толгойлогч ME