Нийгэмд үйлчилдэг Монголын анхны төрийн бус байгууллагын нэг бөгөөд 1963 онд Олон Улсын Архитекторуудын Холбоо (ОУАХ)-нд гишүүнээр элсчээ. Мөн МАЭ нь 1991 онд Азийн Архитекторуудын Холбоо (АРКАЗИА)-д гишүүнээр элссэн бөгөөд АРКАЗИА нь эгнээндээ Азийн 20-иод орныг багтаасан, дэлхийн архитектурын томоохон бүсүүдийн нэг аж.

АРКАЗИА-ийн Чуулга уулзалт болон Их хурлууд гишүүн орнуудад нь жил тутам зохион байгууллагддаг уламжлалтай бөгөөд энэ онд манай оронд АРКАЗИА-ийн 29 дэхь зөвлөлийн уулзалт болон 15-р чуулга уулзалт тохиох гэж буй тул энэхүү чуулга уулзалтад Азиар овоглосон дэлхийн шилдэг архитекторууд ирж чуулна.

Ийнхүү Азийн шилдэг архитекторууд манай оронд ирж дэлхийн архитектурын ололт амжилтыг сурталчлахаас гадна манай оронтой танилцах сайхан боломж тохиох учраас барилгын байгууллагууд үйл ажиллагаа, хийж үйлдвэрлэж буй брэнд бараа болон бүтээгдэхүүнээ дэлхий нийтэд сурталчлах бүрэн бололцоог олгож байна.

Тус чуулга уулзалтыг Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах тул уг хуралд их ач холбогдол өгч байгааг илтгэж байгаа юм.

ARCASIA FORUM-15

Сэдэв: City and Politics
Монголын Архитекторуудын Эвлэл (МАЭ) нь 1956 онд байгуулагдсан, Монголын анхны төрийн бус байгууллагуудын нэг бөгөөд 1963 онд Олон Улсын Архитекторуудын Холбоо (ОУАХ), 1991 оны Азийн Архитекторуудын Холбоо (АРКАЗИА)-д гишүүн болсон, эгнээндээ Монголын нийт архитекторуудын 80 гаруй хувийг багтаасан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Азийн архитекторуудын холбоо АРКАЗИА нь 1967 онд байгуулагдсан, Азийн 20-иод орны архитекторуудын зөвлөл бөгөөд дэлхийн архитектурын томоохон бүсүүдийн нэг билээ.

АРКАЗИА нь өөрийн гишүүн орнуудад жил тутам АРКАЗИА-ийн Чуулга уулзалт болон Их хурлуудыг ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ онд манай оронд АРКАЗИА-ийн 29 дэхь Зөвлөлийн уулзалт болон 15-р Чуулга уулзалтыг 8 дугаар сарын 17-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэхүү чуулга уулзалтад Ази болон дэлхийн шилдэг архитекторууд ирж чуулах болно.

АРКАЗИА–ийн Чуулга уулзалт нь тухайн цаг үед бүс нутагт тулгамдаж буй сэдвүүд,архитекторуудын шинэлэг үзэл санааг хэлэлцэн Азийн архитектур, хот байгуулалтын хөгжлийн түвшинг тодорхойлж цаашид баримтлах чигийг тогтоодог чухал арга хэмжээ юм. Энэ удаад Азийн шилдэг архитекторууд манай оронд ирж дэлхийн архитектурын ололт амжилтыг сурталчлахаас гадна манай оронтой танилцах сайхан боломж тохиож байна.


Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг 70111610, 70130638 утсаар лавлана уу
МOНГОЛЫН АРХИТЕКТОРУУДЫН ЭВЛЭЛ

Эхийг: http://antitheziz.wordpress.com


0 сэтгэгдэл :

Сэтгэгдэл бичэх бол Name/URL юм уу, хэрэв google id тай бол түүгээрэй бүртгүүлж сэтгэгдэлээ үлдээгээрэй. Блогт минь орж, сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд удаахгүй хариу өгөх болно. Таныг хүндэтгэсэн: Блогийн толгойлогч ME