Азийн архитекторуудын XV их хурал 2009/08/21 Төрийн ордонд эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй уг хурлаар дэлхийн болон Азийн архитектурын хөгжлийн чиг хандлага, бусад орны туршлагаас суралцах, орчин үеийн техник технологийн дэвшлийн талаар ярилцах аж.

Монголд анх удаа болж байгаа архитекторын их хурлыг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрбээр “Цаг үе, байршлаа олсон хурал болж байна” гэж онцлоод “Улс орны хөгжлийг тодорхойлох бурхан ухаан болоод түлхүүр та бүхний гарт байгаа шүү” мөн тэрээр оролцогчдод хандан бас “Найман зууны өмнө Монголчууд олон орны архитекторууд, Монголын уран дархдын хүчээр Нийслэл Хархориноо босгож байсан сайхан түүх бий. Өнөөдөр найман зууны дараа Монгол Улсын хотжилтыг шинээр шийдэх энэ чухал үед та бүхэн манай нийслэл хотод чуулан хуралдаж байгаа нь үнэхээр түүхэн ач холбогдолтой юм.
Өнөөдөр хотжилт, барилгын асуудал, архитекторын шийдлийг та бид зөв тодорхойлж чадвал хүн төрөлхтөний өмнө тулгамдаж байгаа дэлхийн дулаарлын асуудлыг ч мөн зөв шийдэх боломж байгаа ” хэмээн онцоллоо.

Олон улсын архитекторуудын холбооны ерөнхийлөгч Льюс Кокс “Энэ хурал архитекторуудын нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэхэд түлхэц болох байх” гэж хэллээ.

Энэ хуралд Монголын 250, БНХАУ, Энэтхэг, Бангладеш, Шри Ланка, Хонг Конг, Япон, Тайланд, Вьетнам зэрэг Азийн 17 орны 200 гаруй төлөөлөгч оролцож “Хот ба улс төр” сэдвийн хүрээнд хоёр өдөр хуралдах аж. Сонирхол татахуйц энэ сэдвийг Монголын архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч Б.Батжав тайлбарлахдаа “Манайх хотын асуудалд улс төрийн үүднээс хандаж байгаа. Уг нь оршин суугчидтай хамаатай учраас тэд зохион байгуулалт болоод төлөвлөлтийн асуудлаа шийдэхэд оролцох учиртай. Цаашид хотын даргыг оршин суугчдын саналаар сонгох тогтолцоо зөв байх” гэлээ.

Азийн архитекторын холбоо Арказиад тус тивийн 19 орон багтдаг бөгөөд жил бүр өөрийн гишүүн орнуудыг сонгон их хурлаа зохион байгуулдаг аж.

Эxийг: www.inet.mn ; "ZIZEHTITNA"



0 сэтгэгдэл :

Сэтгэгдэл бичэх бол Name/URL юм уу, хэрэв google id тай бол түүгээрэй бүртгүүлж сэтгэгдэлээ үлдээгээрэй. Блогт минь орж, сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа. Таны сэтгэгдэлд удаахгүй хариу өгөх болно. Таныг хүндэтгэсэн: Блогийн толгойлогч ME