Хятад орон урьд ємнєхєєсєє тэс єєр танигдахгvй болтлоо єєрчлєгдєж байна. 2008 онд Бээжинд Олимпийн тоглолт болсон. Yvнийг угтан манай урьд хєрш Хятад гvрэн усаар халааж хєргєдєг чамин ур хийц бvхий театрын барилгаас авахуулаад содон загвар бvхий тэнгэр баганадсан барилга байгууламжуудыг барьж барилга архитектурын энэ цаг vеийн голомт болоод байгаа юм.

Хятадад єнєєдєр барилга хот байгуулалтын ажил ид буцлаж дэлхийн гангийн vйлдвэрлэлийн дийлэнхи хэсгийг ховх сорсон, хамгийн єргєн хvрээг хамарсан барилга архитектур, инженерийн шинэ vеийг бvтээн босгож байна. Эдгээр бvтээн байгуулалтаас 10 бишрэм байгууламжийн талаар сонирхоцгооё.

1. Бээжин дэхь коммун


Эхний ээлж нь 2002 онд ашиглалтад орсон бол єргєтгєл нь 2010 онд дуусахаар тєлєвлєгджээ.Эртний 7 гайхамшгийн нэг Цагаан хэрэмийн дэргэд эн зэрэгцэхгvй ч гайхамшиг хэмээн тvvнийг нэрийдсээр байгаа юм. Коммуны цогцолборт Азийн шилдэг 12 архитекторын бvтээсэн сууцууд/хаус/ багтжээ. Тус цогцолборыг vл хєдлєх хєрєнгийн худалдаачид болох эхнэр нєхєр Жан Син, Пан Ши-И нар архитектор бvрийн 1 сая ам.долларын тєсєвтэйгээр босгожээ. Кобегийн газар хєдлєлтєд нэрвэгдэгсдэд зориулан цаасан сууц зохион бvтээж алдаршсан Японы архитектор Шигерv Бан тавилгын сууцыг нь, Хятадын Юн Хо Чан сэнс мэт хэлбэр бvхий дамждаг сууц зэргийг нь бvтээсэн байна. Коммун нь Германы тансаг зэрэглэлийн зочид буудлын сvлжээ Kempinski-гийн нэг салбар болон ажиллаж байгаа аж.

2. Бээжин дэхь олон улсын нисэх буудал


2007 оны сvvлээр ашиглалтад орсон дэлхийд хамгийн томд тооцогдох тус нисэх онгоцны буудлын зураг тєслийг нь Foster & Partners компани хийсэн байна. 2008 оны Бээжингийн олимп гэхэд нисэх буудлын дамжин єнгєрvvлэх талбай нь 1 сая гаруй м.кв-т хvрэх бєгєєд ингэснээр Пентагоны талбайгаас илvv гарч байгаа ажээ.

Эхэндээ жилд 43 сая зорчигч хvлээн авах бол 2015 он гэхэд 55 сая зорчигч хvлээн авахаараа дэлхийн хамгийн ачаалал бvхий 10 нисэх буудлын нэгд багтах юм. Энэ бvх тоо баримтыг бодолцон Foster & Partners компани терминалын зай бага байх зэргээр зураг тєслийг нь хийж байгаа аж. Мєн нисэх буудлыг нэг том дээвэр дор багтаах ба єргєн уудам орон зайгаас єєрийн явах хэсгийг ялгаж харахад нь зорчигчдод туслахын тулд ханын дагуу шар, улаан гэрэл тусгаж єгсєн нь нямбай бєгєєд дэвшилтэт болж чадсаны зэрэгцээ орчны хяналтын систем нь нvvрстєрєгчийн ялгаралтыг бууруулж, зvvн ємнє хэсэгт байрлуулсан холын тусгалтай гэрлээр нарнаас ирэх дулааныг багасгаж, барилгыг сэрvvхэн байлгахаар хийсэн байна.

3. Шанхай дахь Дэлхийн санхvvгийн тєв


2008 онд дуусгахаар тєлєвлєсєн Шанхайн дэлхийн санхvvгийн тєв Пудун дахь Луй-зя-жуй хэмээх санхvvгийн дvvрэгт босч байна. Тансаг зэрэглэлийн 101 давхар барилга нь баригдаж дуусаад дэлхийн хамгийн єндєр барилга болох гэнэ. Барилгыг єндєр барьж байгаа учраас єндрийн салхийг тэсвэрлэхvйц бvтээцийг хийх нь хvндхэн сорилтын нэг болж байгаа аж. Харин архитекторууд барилгын оройд дєрвєлжин хєндий зайг гаргаж єгєх санаа сэдсэнээр салхины даралтыг бууруулах шийдлийг олсон байна. Энэ зай нь цамхагийн савалгааг багасгаад зогсохгvй, мєнхvv дэлхий дээрхи хамгийн єндєрт оршигч хот ажиглалтын талбар болох гэнэ.

4. Бээжин дэхь vндэсний бассейн /усан сан/



2008 оны Бээжингийн олимпод зориусан “Усан шоо” хэмээн нэрлэгдээд буй vндэсний усан сангийн гадна єнгєлгєєг эрчим хvчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй ногоон байгууламж болгон тус барилгыг хувиргах хєнгєн тефлоноор хийжээ. Мєн усаа давхар шvvж ариутгахаар зохиогдсон усан санг халаахад нарны эрчим хvчийг ашиглах юм байна.

Тvvнчлэн борооны усыг цуглуулан нєєцлvvрт хийж, усан санг дvvргэхэд ашиглана. Бємбєлєг хэлбэр бvхий бvтээцийг нь хийсэн ган тахир хvрээнvvдээс тогтох инженерийн цогц системийг Даблины Тринити коллежийн 2 физикчийн савангийн хєєсєн дээр хийсэн бvтцийн шинжилгээнд тулгуурлан бvтээсэн байна. Энэхvv євєрмєц бvтээц нь газар чичирхийллийн ямар нэгэн хор хєнєєлийг тэсч vлдэхvйц байдлаар зохиогдсон байна.


5. Бээжин дэхь Хятадын тєв телевизийн байр


OMA/Ole Scheeren and Rem Koolhaas компаниудын зураг тєслийг нь хийсэн Хятадын тєв телевизийн барилгын дизайн нь тэнгэр баганадсан барилгад хийгддэг дизайны нийтлэг концепцийг эвдсэн бєгєєд Бээжинд баригдсан барилгуудын хэв маягийг зєрчсєнєєр тусгайлан хяналт тавихад хvргээд байгаа гэнэ. Барилгуудад байдаг инженерийн таталцлын болоод хєндлєн ачааллын стандарт систем орой, доод хэсэгтээ 90 хэм бєхийн гогцоо vvсгэсэн зєв биш хэлбэрт Хятадын тєв телевизийн барилгад vл хамаарах ажээ.

Инженерийн шийдэл нь диагональ бvтээц бvхий “хоолой”-г гаргахад чиглэгджээ. Энэхvv “ташуу” системт зєв биш хийц нь хоолойн гадаргуу дагуу хvчийг хуваарилж байгааг илтгэн харуулна. Рем Коолхаас, Оле Ширен нар зураг тєслийг нь хийж, Ове Аруп инженерээр нь ажиллаж буй Си Си Ти Ви-гийн шинэ цамхаг тэнгэр баганадсан єндєр барилга ямар байж болохыг дахин эргэцvvлэхэд хvргэж байна.

6. Бээжин дэхь хайбрид гэрэлтvvлэгтэй барилга


Steven Holl Architects компани зураг тєслийг нь хийж, Ли Ху ерєнхий архитектороор ажиллаж буй, 700 орон сууцанд 2500 айл амьдран 1.6 сая кв.фут талбай эзлэн орших тус цогцолбор нь томоохон байгууламжийн архитектур загвар болох аж. Кафе, хими цэвэрлэгээ зэргийн vйлчилгээний цэг байгуулсан 20-р давхраараа холбогдсон 8-н барилгаас бvрдэх цогцолборын дотоод температурыг хянахаар дэлхийд хамгийн томын нэгэнд орох геотермаль/газрын дулааныг ашиглах/ халаалт хєргєлтийн систем суурилуулна. Мєн хос хоолойгоор 100 м-ийн гvнээс ус шахуургадан авч барилгуудын шалны завсраар гvйлгэснээр усны эргэлтийн систем нь євєлдєє аварга том халаагуур, зундаа хєргєлтийн системийн vvрэг гvйцэтгэнэ. Дулаанаар хангах ямар нэгэн бойлер, хvйтнээр vлээх цахилгаан агааржуулагч байхгvй. Бас Бээжингийн зарим бага хэмжээний барилгуудад дєнгєж ашиглагдаж буй бохир ус боловсруулах системийг суурилуулахаар тєлєвлєсєн байгаа гэнэ.

7. Дунтань дахь Эко-сити


Shanghai Industrial investment Corp-ын бvтээн босгож буй Дунтань эко-сити нь хэмжээгээрээ Нью-Йоркын Манхэттэн дvvргийн газар нутагтай эн зэрэгцэхvйц бєгєєд эхний ээлж нь 2010 онд, бvхлээрээ 2040 он гэхэд ашиглалтад орон дэлхийн хамгийн анхны космополис болно. Тус хот нь Хєх мєрєнгийн дунд орших Хятадын гуравдахь том арал дээр босох ба Шанхайтай адил хєл ихтэй хот болох гэнэ.

2010 онд Шанхайд Экспо vзэсгэлэн яармаг нээгдэхтэй зэрэгцэн эко-ситигийн эхний ээлж ашиглалтад орон 50000 оршин суугчаа хvлээн авах бєгєєд ус цэвэршvvлэх систем суурилуулах, хог хаягдал боловсруулах, сэргээгдэх эрчим хvч ашиглах зэргээр таван жилийн тєлєвлєгєєтэйгєєр байгальд ээлтэй хотыг бvтээн байгуулна. Зам харилцааг нь урьд хєдєє аж ахуйд ашиглаж байсан газраар дамжуулан Шанхайтай холбох юм байна.

8. Бээжин дэхь Олимпийн цэнгэлдэх хvрээлэн


Спортын тэмцээн уралдаан зохиодог цэнгэлдэх хvрээлэнгvvд эртний Ромын Колизейн хэв загвараар баригдаж иржээ. Харин Бээжинд Herzog & de Meuron компанийн барьж буй Хятадын vндэсний цэнгэлдэх хvрээлэн нь сонгодог загварын хийцийг илvv байгальтай уялдуулан хийх гэсэн оролдлого, эрмэлзэл болж чаджээ.

Швейцарийн архитекторууд 91000 хvний суудалтай байгууламжид байгалийн агааржуулалт ашиглахаар шийдсэн нь єнєєгийн байдлаар бvтээн босгох “байгальд халгvй” хамгийн том цэнгэлдэх хvрээлэн болох юм. Энэ зорилгыг гvйцэлдvvлэхийн тулд шууд халхлахуйц ямар нэгэн орой дээвэргvйгээр vйл ажиллагаа зохиох боломжтой байгууламж босгох бєгєєд одоохондоо vзэгчид болон тамирчдын байрлах байрыг барьж байгаа аж.

Дизайны тал дээр гарч буй асуудлаас гарах гарцыг байгалиас эрэлхийлжээ. Цэнгэлдэх хvрээлэнгийн гадна талыг шувууны vvр мэт хийсэн байна. Амралтын єрєєнєєс ресторан хvртэлхи цэнгэлдэх дотор байгуулсан орон зай бvрийг гадна сараалжаас vл хамаарах байдлаар угсарсан нь цэнгэлдэхийг бvхэлд нь байгалийн агааржуулалттай болгоход дєхєм vзvvлсэн байна. Мєн сvлжээсэн хэлбэр бvхий экстерьерт нь vvсч буй элдэв нvх сvвийг бєглєх vvднээс тунгалаг хальсаар бvрэхээр тєлєвлєжээ.

9. Шанхайн Яншань арал хvртэл тавьсан Дунхай гvvр


China Zhongtie Major Bridge Engineering Group, Shanghai # 2 Engineering Co., Shanghai Urban Construction Group-ын хамтран бvтээн босгосон 24 км гаруй урттай, Хятадад анх удаа далай дээгvvр тавьсан 6-н зам бvхий энэхvv гvvрийг 2005 оны 12 сард албан ёсоор нээжээ. Шанхай хотыг Хятадын хамгийн анхны чєлєєт худалдааны боомт /контейнер ачиж буулгах дэлхийн хамгийн том боомт/ болох Яншань аралтай холбосон, Дорнод Хятадын тэнгис дээгvvр сунан vргэлжлэх тус дvvжин гvvр нь 2010 он гэхэд бvрэн хэмжээгээр баригдаж дуусна.

Бvс нутгийг байнга нэрвэж байдаг хар салхи, далайн давалгаанаас хамгаалах vvднээс Дунхай гvvрийг S хэлбэртэйгээр барьсан байна. “Шанхай Дэйли” сонинд тэмдэглэснээр 1.2 тэрбум ам.долларын зарлага гаргаж буй тус гvvр нь хоёрхон жилийн хугацаанд бvтээн байгуулсан Хятад болоод дэлхийн хамгийн урт далай дамнасан гvvр юм. 2008 онд 26 км гаруй урттай Ханжоу булангийн гvvр Шанхайд баригдсанаар хамгийн урт гэсэн тодотголыг авах юм.

10. Бээжин дэхь vндэсний театр


Тянь-Ань-Мэний талбайн ойролцоо 490485 кв.фут талбай эзлэн шил, титанаар баригдаж буй, 2008 онд нээлтээ хийх Хятадын vндэсний их театр хиймэл нууран дээгvvр хєвєх мэт санагдана. Эртний хэв маягийн барилга элбэгтэй Хятадын нийслэлд, Ардын баатруудын хєшєє, Ардын их хурлын их танхим, Тянь-Ань-Мэний хаалганы зэргэлдээ орших тус содон загвар бvхий барилга иргэдийн шvvмжлэлийг харамгvй хvртэж байгаа гэнэ.

Харин Францын архитектор Пол Эндрю энэ шvvмжлэлийг эс хайхран дэвшилт загвартайгаар хийжээ. Бээжингийн vндэсний их театрын гоёмсог барилга 2416 суудал бvхий дуурийн ордон, 2017 хvний суудалтай концертын танхим, 1040 хvний суудалтай театрын цогцолбороос бvрдэнэ. Шєнє болоход хагас тунгалаг бvрээс нь дотор байрласан 3 танхимын нэгэнд болж буй тоглолтыг нэвт харагдуулахаар хийсэн нь олон нийтэд зориулан хийсэн гэх мєн чанарынх нь тусгал ажээ.


Эхийг: www.uukhai.net


Олон орноос хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт архитекторууд та бүхний өнөөдрийн түмэн амгаланг айлтгаж Азийн Архитекторуудын 15 дугаар их хурлын / arcasia forum 15 / үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе!


Хүн төрөлхтний өмнө тулгараад буй олон бэрхшээлтэй асуудал бий. Түүнээс үүдээд архитекторчдын өмнө хоёр том бэрхшээлтэй асуудал тулгарч байна гэж би хувьдаа үздэг.
Нэг дэх нь мэдээж хэрэг хотжилтын асуудал. 100 жилийн өмнө хүн төрөлхтний 25 хувь нь хотод амьдарч байсан бол өдгөө 56 хувь болжээ. Цаашдаа 75 хувь болтлоо өсөх төлөв байгааг та бүхэн мэдэж байгаа. Ялангуяа Ази тивд хотжилт маш эрчимтэй явагдаж байна.

Удаах асуудал нь цаг агаарын өөрчлөлт, дэлхийн дулаарал юм. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийн бараг 70 орчим хувь нь хотжилттой холбоотой. Тэгэхээр хотжилт, барилгажилт, архитекторын шийдлийг бид зөв тодорхойлж, хөгжүүлж чадвал хүн төрөлхтний өмнө тулгамдаж байгаа дэлхийн дулаарал, цаг агаар, байгал экологийн тэнцвэрийн асуудлыг нааштай болгох боломж байгаа юм.
Манай улсын хувьд хүн амынх нь бараг тал хувь нь нийслэл хотдоо амьдарч байгааг та бүхэн ажигласан байх аа.

Дархан, Эрдэнэт болон аймгуудын төв зэрэг бусад суурин газар амьдарч буй иргэдээ тооцвол хүн амын маань бараг 70-аас илүү хувь нь хотод амьдрах болов. Жархан жилийн өмнө бидний өмнөх үеийнхэн, өвөг дээдсийн маань ихэнх нь хөдөө хээр морин дэл дээр давхисан нүүдлийн амьдралтай байлаа. Одоо ийнхүү нүүдлийн ахуйгаасаа хотын амьдралд эрчимтэй шилжиж, орчин үеийн хотын соёлын хэв ёс, шаардлагад нийцэж, зохицож амьдрана явдал монголчуудын өмнө тулгамдаж буй бас нэгэн чухал асуудал болж байна.

Тэгэхээр өнөөдөр хуралдаж буй Азийн Архитекторуудын 15 дугаар хурал нь цаг үеэ олсон төдийгүй бас Монгол Улсын нийслэлд болж байгаагаараа үнэхээр нүдээ олжээ. Ийм учраас энэ их хуралд оролцож та бүхэнтэй товчхон ч гэсэн санаа бодлоо солилцоё гэж бодсон юм. 2011 онд Япон Улсад Дэлхийн Архитекторуудын Дээд чуулга уулзалт болно. Өнөөдөр болж буй Ази тивийн Архитекторуудын Их Хурал нь тэрхүү Дээд чуулга уулзалтад угтал хэсэг нь, өөрөөр хэлбэл бэлтгэл ажил нь болж байна гэж үзэж байна.

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын байранд Та бүхнийг маш гайхамшигтай сайхан үзэсгэлэн гаргасныг би сонссон. Олон орны архитекторуудын болон манай монголын архитекторуудын ур ухаан цогцолсон хотжилт болоод барилгын гайхамшигтай шийдлүүдийг тэндээс харж байна гэлээ. Энэ үзэсгэлэнд бүтээлээ ирүүлсэн улс орнуудад гүн талархал илэрхийлж байна.

Манай улсын хувьд түүхэн онцлог бий. Найман зууны өмнө Монголчууд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн орон орны болон монголынхоо урчуудын хүчээр нийслэл Хархориноо цогцлоон босгож байсан сайхан түүх бий. Найман зууны дараа Монгол Улсын хотжилтыг цоо шинээр шийдэх энэ чухал үед олон орны архитекторууд та бүхэн нийслэл хотод маань дахин цуглаад чуулан хуралдаж байгаа нь үнэхээр түүхэн ач холбогдолтой юм.

Архитекторчид гэдэг бол зөвхөн байшин барьдаг, хүнийг халуун хүйтнээс хамгаалсан оромжийн зураг гаргадаг хүмүүс биш ээ. Хотжилт, барилгажилтыг асар хурдацтай хөгжиж буй шинэ эриний шаардлагад яаж нийцүүлэх вэ? Ард иргэдийг хэрхэн эрүүл аюулгүй орчинд амьдарч, ажиллах таатай нөхцлийг бүрдүүлэх вэ? Барилга, байшинг хэрхэн бат бөх, урт настай төдийгүй уран тансаг, гоо сайхан хэлбэр, шийдэлтэй байлгах вэ? Хэрхэн байгал, экологид хор хөнөөлгүй төдийгүй ээлтэй байлгах вэ? Энэ бүхэн цогцоороо архитекторуудын ажил юм. Өнөө цагт хүн бүтээлчээр ажиллаж амьдрахыг хүсч байна. Энэ хүслийг нь биелүүлэхэд бүрэн боломж, нөхцөл олгосон тийм орчинд амьдрахыг хүсч байна. Тэрхүү орчин нь, байр сууц нь эдийн засгийн хувьд үр ашигтай, хямд хялбар шийдэлтэй төдийгүй гоё тансаг, гоо сайхан байхыг хүсч байна. Тэгэхээр энэ бүх байж боломгүй зүйлийг яаж хослуулах вэ? Эрчим хүчний хангамж, халуун, хүйтний зохицуулалт гээд шийдэхэд бэрхшээлтэй олон асуудал байна. Гэтэл үүнийг архитекторууд та бүхэн бүрэн шийдэж чаддаг хүмүүс ээ.
Хүн шийдэх боломжгүй зүйлийг бурхан шийддэг гэж бид итгэдэг.
Тэгэхээр “Архитекторууд бол бурхны бүтээдгийг хийдэг хүмүүс юм байна” гэж хэлэхийг хүсч байна. Тухайлбал, архитекторын шийдэл гэдэг ямар гайхамшигтайг Австралийн Дуурийн театрын барилгаар жишээ болгон хэлж болно. Зөвхөн Авсралийн дуурийн театрын барилгын архитекторын шийдлийг үзэхээр гадаадаас ирж байгаа жуулчдын оруулж буй хөрөнгө оруулалт нь дотооддоо олж байгаа ашгийнхаа үлэмж хувийг эзэлдэг гэж би сонсож байсан. Тэгэхээр архитекторуудын зөв шийдэл гэдэг бол улс орны эдийн засаг, тухайн ард түмний соёлын түвшин, түүхийн аугаа ололт амжилтыг хүн төрөлхтөний оюун санаанд бичиж үлдээхэд ямар чухал хувь нэмэр оруулдаг юм бэ гэдгийг харж болно.

Тиймээс “Архитекторуудын шийдэл бол боломжгүйг боломж болгож хувиргадаг урлаг юм”. “Дархан хүн бурхан ухаантай” гэж монголчууд хэлэлцдэг билээ. Энэ бол миний ард түмэн дархан, уран хүний хөдөлмөрийг гайхамшигтай онож үнэлсэн үнэлгээ юм гэж би хувьдаа боддог. Өнөөдрийн энэ цаг үед энэхүү зүйр үгийг хэлэх юм бол “Архитекторч бол бурхан ухаантай хүмүүс юм”.

Мөн улс төрийн салбарт ч, нийгмийн салбарт ч архитектор гэж нэр томъёог хэрэглэдэг. Анхдагч, шинийг санаачлагч, түүхийг бүтээгчдийг бид архитектор гэж нэрлэдэг шүү дээ. Энэ утгаар нь авч үзвэл та бүхний үйл ажиллагаа, та бүхний явуулж байгаа бизнес, ажил хэрэг бол аливаа улс орны хөгжилд хамгийн чухал, маш үнэ цэнэтэй юм.

Ер нь ирээдүйд Азийн хөгжлийг, ялангуяа Монгол Улсын хөгжлийг тодорхойлох бурхан ухаан та бүхний гарт байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Манай Монголын архитекторууд энд хүрэлцэн ирсэн гадаадын архитекторуудаас их зүйлийг суралцах байхаа гэж бодож байна. Энэ танхимд барилга, архитектурын салбарт олон жил ажилласан монголын нэр хүндтэй ахмад архитекторууд, бас шинээр суралцаж байгаа оюутнууд ч хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн маань гадаад орнуудын мэргэжил нэгтнүүдийнхээ сайн туршлагаас суралцах нь манай улсын хөгжил, ялангуяа хотжилтын хөгжилд үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болно гэж бодож байна.

Гадаадын эрхэм зочиддоо хандаж хэлэхэд, өөр хоорондоо оюун ухаанаа уралдуулсан, бие биенээсээ суралцсан уур амьсгалаар хурлын үйл ажиллагааг улам амжилттай болгоход хүч анхаарлаа тавиарай гэж хүсье.

Та бүхнийг манай оронд хүрэлцэн ирсэн явдалд туйлын их баярлалаа.
Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. .


Эхийг: www.president.mn


Азийн архитекторуудын XV их хурал 2009/08/21 Төрийн ордонд эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй уг хурлаар дэлхийн болон Азийн архитектурын хөгжлийн чиг хандлага, бусад орны туршлагаас суралцах, орчин үеийн техник технологийн дэвшлийн талаар ярилцах аж.

Монголд анх удаа болж байгаа архитекторын их хурлыг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрбээр “Цаг үе, байршлаа олсон хурал болж байна” гэж онцлоод “Улс орны хөгжлийг тодорхойлох бурхан ухаан болоод түлхүүр та бүхний гарт байгаа шүү” мөн тэрээр оролцогчдод хандан бас “Найман зууны өмнө Монголчууд олон орны архитекторууд, Монголын уран дархдын хүчээр Нийслэл Хархориноо босгож байсан сайхан түүх бий. Өнөөдөр найман зууны дараа Монгол Улсын хотжилтыг шинээр шийдэх энэ чухал үед та бүхэн манай нийслэл хотод чуулан хуралдаж байгаа нь үнэхээр түүхэн ач холбогдолтой юм.
Өнөөдөр хотжилт, барилгын асуудал, архитекторын шийдлийг та бид зөв тодорхойлж чадвал хүн төрөлхтөний өмнө тулгамдаж байгаа дэлхийн дулаарлын асуудлыг ч мөн зөв шийдэх боломж байгаа ” хэмээн онцоллоо.

Олон улсын архитекторуудын холбооны ерөнхийлөгч Льюс Кокс “Энэ хурал архитекторуудын нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэхэд түлхэц болох байх” гэж хэллээ.

Энэ хуралд Монголын 250, БНХАУ, Энэтхэг, Бангладеш, Шри Ланка, Хонг Конг, Япон, Тайланд, Вьетнам зэрэг Азийн 17 орны 200 гаруй төлөөлөгч оролцож “Хот ба улс төр” сэдвийн хүрээнд хоёр өдөр хуралдах аж. Сонирхол татахуйц энэ сэдвийг Монголын архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч Б.Батжав тайлбарлахдаа “Манайх хотын асуудалд улс төрийн үүднээс хандаж байгаа. Уг нь оршин суугчидтай хамаатай учраас тэд зохион байгуулалт болоод төлөвлөлтийн асуудлаа шийдэхэд оролцох учиртай. Цаашид хотын даргыг оршин суугчдын саналаар сонгох тогтолцоо зөв байх” гэлээ.

Азийн архитекторын холбоо Арказиад тус тивийн 19 орон багтдаг бөгөөд жил бүр өөрийн гишүүн орнуудыг сонгон их хурлаа зохион байгуулдаг аж.

Эxийг: www.inet.mn ; "ZIZEHTITNA"



Нийтлэл засварлагдаж байна...
Азийн Архитекторын холбооны 15-р чуулга уулзалтанд ШУТИС-ийн Архитектурын ангийн оюутнуудын бүтээлүүд бас тавигдсан байлаа...

* Эхний ажил нь 2009 онд төгссөн оюутны дипломын ажил
* Дараагийн 2 ажил нь 2р күрсийн оюутны ажилууд болно

Зурагнууд дээр дарж томруулж үзээрэй











Азийн Архитекторуудын Холбооны 15-р чуулга уулзалт болж буйтай холбогдуулан Азийн Архитекторуудын бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр буюу 2009/08/20 өдөр нээгдлээ...
Энэхүү үзэсгэлэн дээр arcasia -аас явуулдаг уралдаанд анх удаагаа монгол улсын архитектор алтан медаль хүртлээ... Ингээд үзэсгэлэнд тавигдсан монгол архитекторуудын бүтээлүүдээс хүргэж байна. | Зурган дээр даран томруулаарай!

















Үлдсэн зурагнуудыг цаашдаа нийтлэх болно.


Төв Азийн нүүдэлчин аймгуудын эзэд, хаадын орд харшийг хүннүгийн үеэс эхлэн барьж байгуулах болжээ. Хүннү нар байшин, барилга барьж байгуулж байсан түүхийг Бичуриний тайлбарлан бичсэнээс үзвэл манай эриний өмнөх 57 дугаар оны үед, хаадын гэр өргөөг орд гэж анх удаа тэмдэглэсэн байна.

Түүхийн бусад сурвалж бичгээс үзвэл, хүннүгийн хаад (шаныо) орд харш барьж байгуулан, түүнийгээ өвөл зуны гэж ялгадаг байсан бөгөөд өвлийн ордондоо ноёдын бага хурал, зуны ордондоо ноёдын их хурал хийдэг байсныг тэмдэглэжээ. Мөн Сяньби, Жужан нар ноёрхох байр суурь эзэлсэн овог болж ирэхийн үед ч тэд бас л хааддаа орд харш барьж өгч байжээ. Жишээлбэл: Даньхань (Хангай) уулын бэлд Чжочеу голын эрэг дээр Таньшихай, орд харшаа бариулжээ.
Сэлэнгэ мөрний эхээр нутаглан суугч Сиеяньто омгийнхон ноёндоо орд харш барьж өгсөн мэдээ байна.
XI-XII зууны үеийн монголчуудад ч орд харшийн барилга сэлт байсан юм. Үүнд: Барх голын эрэг дээрх Хайду хааны орд харш, Хэрэйдийн Ван хааны хот балгас ба орд харш, Лунтин «Тайкал», «Тундук» зэрэг бас бус орд харш арваадыг нэрлэж болно.

Орд харгиийг барьж байгуулах яздал XIII зууны эхэн үе буюу ялангуяа монголын дөрвөн их хаадын үед ихээхэн далайцтай болжээ.
Хаадын орд харш барьж байгуулсан учраас түүний орчин тойронд хот суурин үүсдэг байв. Монгол орны нутаг дэвсгэрт жишээлбэл: Хэрлэн голын эрэг дээр «Зүүн орд», монголын Алтайд «Баруун орд» гэх зэргээр олон тооны орд харш байлаа. Хамгийн гол ордууд нь Чингис хааны дөрвөн хатны ордон байжээ. Зуны цагт монголын хаад байрладаг зуны орд харшууд байлаа. Ийм орд харшийн тоонд Шар орд, Мөнх хааны эхийн орд орно. Плано Карпини Мөнххааны эхэд бараалхсан тухай хожим бичсэн байна. Плано Карпиний бараалхаж байсан тэр орд харшийн балгасыг БНМАУ-ын Шинжлэх Ухааны академийн ажилтан О. Иамнандорж Идэр голын эрэг дээрээс олжээ. Энд 1255 онд хоёр хэлээр бичсэн бичиг бүхий занар чулуугаар босгосон хөшөө байсан нь олджэз.
XIII зууны эхэн хагас Монголын эзэн хаант улсын үед ерөнхий уран барилгач гэдэт тусгай албан тушаал байсан явдал орд харшийн барилгууд аль хир хөгжиж байсны гэрч юм. Үүнд: Чан-Чуны тэмдэглэлд Чингисийн хоёрдугаар хүү Цагаадайн ерөнхий
уран барилгач Чан-гүний тухай дурдсан байна Тэнд өгүүлэхдээ Аян дайнд их хаантай хамт явалцсан Цагаадай энд тэнд хад сэтэлж, эн тэргүүн зам тавиад, цавчмал дүнзээр дөчин найман гүүр босгосон юм- Тэдгээр гүүрээр хоёр тэрэг зэрэгцэж явж болно» гэжээ. Бас өөр нэгэн бичигт Отчигин ноёны тухай тэр дурдаж бичихдээ. «Отчигин ноён барилга барих дуртайгаараа монголчуудын дундаас ялгарч очсон газар бүхэндээ орд харш барьж, цэцэрлэг байгуулдаг байлаа » гэжээ.

Европын жуулчин Плано Карпини 1246 онд монгол газар айлчилж ирээд «Алтан орд»-ыг үзсэн тухай бичихдээ: «Хуудсан алтаар ороож, алтан хадаасаар хадсан багана-тай дээд тал, хана туурганы дотор талыг шүхэр, лавираар чимж, гадна талыг өөр эдээр бүрсэн асар байв» гэсэн байдаг. Иймээс нүүдлийн Алтан орд «Их алтан орд», «Их алтан харш» буюу «Их алтан асар» нь баяр ёслолын дайллага цайллага хийхээс гадна ирсэн зочид, гийчдийг монголын хаадад бараалхахад зориулсан хэдэн зуун хүний багтаамжтай ордон байжээ. Шинжлэн судлагчид, жуулчдын туурвисан бүтээлд нүүдлийн ба суурин орд харшийн тухай нилээд өгүүлсэн байдаг.
Монголын тулгар төрийн нийслэл Хар хорум хотод Өгөөдэй хаан 1235 онд асар том орд харш бариулсан байна. Тэр орд нь Хар хорум хотын гол орд харш болж байсан учраас хотын баруун хэсэгт тоосгон хэрмээр зааглаад «Түмэн амгалан» буюу «Ван-ань-гунь гэж нэрлэж байжээ. Мөнх хааны үед энэхүү орд харшийг үзсэн В. Рубрук бичихдээ: «Мунгу (Мөнх Д.М)-ийн Хар хорин хотын хэрмийн дэргэд манайхны сүмийн хашаа шиг тоосгон хэрэм хашаатай том орд байх бөгөөд тэрхүү том орд харшид их хаан жил бүр хоёр удаа найр хийнэ. Мөн тэнд саравч мэт урт цуварсан олон байшин байх бөгөөд тэдгээрт их хаантны идээ зоог, сан хөмрөгийг хадгалах ажээ. Цааш нь Рубрук өгүүлэхдээ: „...Би тэр ордонд байсан орос архитектор, унгар тахилч, нэг англи хүн, бас Парисын нилээд уран мастер Вильтельм зэрэг хүмүүстэй уулзав. Энэ хүн их хаанд зориулан том мөнгөн мод үйлдэж түүнийхээ ёроолд дотроо цорготой мөнгөн арслан дөрвийг хийсэн байв. Модны голд суулгасан дөрвөн хоолойг оройгоор нь гаргаад үзүүрүүдийг доош нь тахийлгаж могойн дүрс болгож алтдаад сүүлээр нь мөнгөн модныхоо голыг ороолгосон байв. Эдгээр цоргоны нэгээр нь дарс, нөгөөгөөр нь каракосмос (айраг гэсэн үг болов уу. Д.М), гурав дахиар нь бал, өөрөөр хэлбэл, зөгийн балаар хийсэн ундаан, дөрөв дэхээр нь «тиррацина» гэгч цагаан будааны шар архи гоожин гардаг байжээ. Энэхүү элдэв ундааны зуйлийг тосож авахын тулд мөнгөн модны ёроолд, дөрвөн цоргоны дор тусгай хийцтэй мөнгөн суулга тавьжээ. Модны орой дээр бишгүүр барьсан «ангель бурхны» дүрсийг Вильгельм хийжээ» гээд цааш нь бичихдээ: «Энэхүү мөнгөн мод нь орд харшийн дунд байх бөгөөд түүний хоёр хажуугаар нь хоёр эгнээ багана босгож, өмнө зүг хандсан орд харшид гурван хаалга гаргажээ. Хүн бүхэнд харагдахуйц өндөрлөсөн хоймрын суудал дээр их хаан өөрөө залрах ажээ. Хаан ширээ өөд хоёр шат налуулжээ.

Бид үлэмж сайхан зассан хашаанд орж ирэв. Тэнд газар сайгүй шуудуу татсан тул зуны цагт хашаа хүрээгээ усална. Дараа нь бид харчууд авгайчуудаар дүүрсэн нэгэн орд харшид орж, их хааны өмнө ирэхэд дээр өгүүлсэн мод маань хойно хоцорч, сав суулганыхаа хамтаар орд харшийн үлэмж зайг эзэллээ» гэжээ.
Хааны орд харш барьж байгуулах ажил ийнхүү өргөн дэлгэр болж байсан тухай Рашидаддин яруу тодорхой өгүүлэхдээ: «Хаан түүнийг (Хархорумын орд харшийг) нигүүлсэнгүй тааллаараа хаан ширээ залгах газар болгож, өөрийн бараа бологч ах дүү, хөвгүүд нартаа орд харшийн орчии тойронд тус бүр нэг сайхан байшин барих зарлиг буулгахад бүгд энэ зарлигийг дагав. Ингээд барилга байшин дуусаж жигдрэх үед тэр хар хорум маш олон барилгатай болжээ » гэсэн байна.
Дээр өгүүлсэн Өгөөдэй хааны орд харшны өнгө бүрийн гоёл чимэглэл нь төв азид ч гэсэн, алс дорнодод ч гэсэн тэр үеийнхээ архитектурт шинэ зүйл байсныг археологийн олдворууд гэрчилж байна. Ийм хэлбэрийн гоёл чимэглэл тэр үедээ монголчуудын дунд уламжлалт зүйл болж, улмаар бусад улс орнуудад тархан дэлгэрсэн бололтой. Юань улсын (монголын) ихэс дээдсийн ордны нэг Аньсиван байшинг ухаж гаргахад, уг байшингийн дээврийн чимэглэл сэлт нь Өгөөдэй хааны ордныхтой төсөөтэй байжээ.
Мөн Хар хорумынхтай адилавтар хэсэг ваар өрнөд этгээдэд, монголын жанжин Ариг бөхийн бариулсан буддийн сүмийн балгаснаас олджээ. Ийнхүү гоёл чимэглэл архитектурын шинэ шинэ хэлбэр нь XIII зууны эхээр монгол оронд үүсэн гараад, Монголын Юань улс байлдан дагуулж байсан хятад мэтийн бусад орнуудад дэлгэрсэн байна.
Хархорумыг ухаж шинжлэхэд Өгөөдэй хааны орд харшийн хучилт, дээврийн тулгуур багананы боржин чулуун суурь олдсон юм. Тэр чулуун суурийн өргөн нь 1,5 м. Уг барилгын хагархай вааран дээвэр дээр луу, арслангийн дүрс бүтнээрээ үлдсэнээс гадна одоо Улаанбаатар хот дахь улсын музейд тавиастай байгаа баримлуудынх шиг чимэглэж байсан нь мэдэгдэж байна. Мөн хар хорум үүсэхээс мянга гаруй жилийн тэртээ Ганд Харын үеийн хөшөө дурсгал шиг, ур хийцтэй эмэгтэй хүний толгойн баримал дүрс тэндээс олджээ. Бас Хархорумын эргэн тойрон тиймэрхүү хийцтэй яст мэлхий олон чулуун дүрс байсны нэг нь одоо хүртэл бүтэн үлдсэн байна. Тэр дүрсүүд эртний түүхт тэр хотын сүр хүчний билэг тэмдэг болж байжээ.
Хархорумын барилга байгууламжийн архитектур нь өөрийн үндэсний шинж чанартай байв. Энэ тухай С. В. Киселев бичсэн нь «Хархорумд бидний судалсан Өгөөдэй хааны орд харш түүх архитектурын хувьд маш сонирхолтой байв. Хэдийгээр суурь тавцан вааран дээврийн бага жижиг хэлтэрхий нь хүртэл барьж байгуулсан арга барил, янз засал, гоёл чимэглэлийн хувьд хятадын (Нанхиадын) архитектурын уламжлалт шинж чанар олныг хадгалсан атал уул барилга нь 1235 онд хятадаас хойш зүгт үүсэн гарсан урлагийн цоо шинэ зүйлийн нэг байлаа.» гэжээ. Хархорины орд харш, дуган сүмийн барилга байгууламжийн байрлалт монголын архитектурын цоо шинэ үндэс болсон бөгөөд гол ордны өмнө талд гоё хээнцэр хаалга босгож, барилга байгууламжийг хооронд нь гудмаар холбосон нь сонирхолтой.

Хажуугийн барилгуудын нүүрэн талыг гол барилгын өөдөөс харуулсан байна. Ийм зарчмыг хэрэглэснээрээ Хархорины архитектурууд орд харшийн байтууламжийг тус тусад нь саланги барьдаг хуучин зарчмаас хөндийрсөн байв. Энэ нь монгол орны хатуу ширүүн цаг улирлаас шалтгаалсан байж болох юм. Хожим нь ийнхүү барилга байгуулалтын зохион байгуулалтыг «гун-»-ны байрлалтын зарчим гэж нэрлээд бусад хот, орд харшийн байгууламж, иж бүрэн сүм хийдийн барилга барьж байгуулахад ч хэрэглэдэг болжээ.
Энэхүү байрлалтын онцлог нь хойно хойноосоо цуварсан барилгуудыг архитектурын бүхэл бүтэн чуулга болгон нэгтгэсэнд оршино. Жишээлбэл: Мин улсын үед гоё хээнцэр чимэглэсэн Бээжингийн орд харшийн нэг хэсэг нь бүр Юань улсын үе буюу монголын захиргааны үед хийсэн байрлалтыг хадгалан үлджээ. Монголын ноёрхлын үед «гун»-гийн зарчмаар Байшн-Гуал хөндийг байгуулжээ
1244-1262 онуудад Шанси мужид барьж байгуулсан Юнло гун ордны байрлалт ч дээрхийн адил юм
Өгөөдэйн орд харшийг босгоход байршилтын дээрх зарчмыг анх хэрэглэж түүнээс хойш улам хөгжүүлсээр, Хондуйн орд харшийн архитектурт бүр ч яруу тодорчээ. 1736 онд монгол оронд босгосон «Амар баясгалант»-хийдийн иж бүрэн барилгад ч мөнхүү байрлалт улам боловсронгуй болгожээ.
Энэ бүгдээс авч үзэхэд, Хар хорумд анх үүсэн гарсан орд харшийн барилга байгууламжийн байрлалтын зарим зарчим нь монголтой айл хөрш хятад мэтийн улс оронд нөлөөлөөд дараа нь буцаж монголд шарын шашны барилга байгуулалттай холбогдон дахин иржээ.
Хондуй ба Баруун Хондуйн (Хөндий гэсэн үг бололтой Д.М.) хооронд Хархираа голын эрэг дээр байгуулсан хотоос 50 км зайтай Хондуйн хотхонд хааны орд харшийн балгас буй. Тэр Балгасын тухай Г. Спасский, В. Паршин, А. Павлуцкий, А. К.Кузнецев, А.И.Уманский зэрэг хүмүүсийн бичсэн түүх археологийн холбогдолтой ном зохиолууд олон байдаг. Орд нь өрнөд, дорнод этгээддээ хос барилга бүхий хашаа хүрээний дотор байсан бөгөөд төв талбайн хойт тал нь баруун зүүн тийшээ хөндлөн барьсан гурван барилгын үлдэгдлээр хязгаарлагджээ. Орд харшийн баруун, зүүн хойноос сууцны барилгын үлдэгдэл, зүүн талаас нь чулуун доторлоготой усан сангийн ул мөр илрүүлсэн байна. Хондуйн ордонгоос зүүн тийш 3 км зайтай газар тоосго шатааж байсан бололтой. Цутгамал ваарч хийж байсан байж болох зуухны үлдэгдэл, ваарчин тоосгочдын орон сууцны ул мөр олжээ.

Шинжээч судлаачдын бичиж байгаатаар бол Хондуйн орд харш XIV зууны үеийн монголын шинэ хотуудын нэг байсан байж болох байна. Хондуйн орд харш нь Өгөөдэйн орд харшийн иж бүрэн барилга байгууламжтай төсөөтэй байлаа. Үүнийг Хондуйн товцгоос олсон бүх баримт сэлт баталж байгаа юм. Тэрхүү товцог суурингийн хэмжээ нь хойш урагшаа 200 м, баруун зүүн тийшээ 60 м тул хэмжээ байрлалтын онцлогоороо шинжээч судлаач нарын анхаарал сонирхлыг татсаар иржээ. Тэндээс олдсон боржин чулуун бурхан хоёр метр өндөр, суурь нь Өгөөдэй хааны орд харшийн суурь тавцантай адил байсныг судлагчид нотолжээ. Хондуйд хийсэн малталтаар ордны чимэгт холбогдох 124 чулуун дүрс олдсоны 102 нь луу, лууны толгой байв.
Хондуйн ордыг ногоон, шар, улаан өнгийн ваараар дээвэрлэж, заримыг улаан паалангаар пааланджээ. Энэ бүгдээс үзэхэд уг орд харш нь их хааны шадар төрлийн хүмүүсийн мэдэлд байсныг харуулж байна. Учир нь XIII-XVIII зуун хугацаанд бариулсан хаад ноёдын орд харшийн дээврийг шар, улаан ваараар чимж байсан юм.
С. В. Киселевьш бичсэнээс үзвэл, Хондуйн орд харш нь XIV зууны эцсээр, монголын тулгар төрийн хүнд бэрх жилүудэд мөхсөн байна. Тэр үед монгол орны зөвхөн хязгаар нутгийн хот суурингууд дүрэлзэн шатаж байсан төдийгүй Хар хорум ч гэсэн Өгөөдэй хааны алдар цуутай орд харшийн хамтаар эвдрэн сүйджээ.
Ингэхлээр хэрэв XIII зууны үед монголын хаадын орд харшийн барилгыг их хэмжээгээр барьж байсан бол XIV зууны сүүл-чээс эхлэн Монгол оронд дотоодын зөрчил хүчтэй болж дайн самуун дэгдээд хаад бафеодалын хагарлын үе эхэлсэн тул орд харш. хот суурин их сүйджээ.
Гэвч XVI зуунаас эхлэн орд харш барьж байгуулах ажил дахин сэргэжээ. Жишээлбэл: Туул голын эрэг дээр халхын ноён Цогтын 1601-1617 онд бариулсан орд харшийг хэлж болно. Одоо тэр ордын балгасыг Цогт тайжийн «Цагаан байшин» гэдэг болжээ. Энэ цагаан байшингийн хана, орд харшийн шатны үлдэгдэл зэрэг одоо хэвээр байна. Шат нь хоёр талаараа хашлаган бариултай байжээ.
Гол хаалганы шатыг хөх тоосгоор налуугаар гинжлэн өрж, хагас дугуй хэлбэртэй гол хаалганы хоёр туургыг тоосгоор барьсан байна.
«Цогтын цагаан байшин»-гийн бүх барилга байгууламжийг хоёр метр өндөрлөсөн чулуун суурь ба хаяавчин дээр багтаагаад нэг ерөнхий хэрмээр хүрээлжээ. «Цогтын цагаан байшин»-гийн чуулга нь дотроо хэд хэдэн сум ба бусад барилгыг багтаасан тусгай жижиг хашаа хүрээнээс бүрджээ.

Үүний дотор Цогт тайжийн эхэд зориулсан «Эхийн сүм» гэдэг нэг дуган байлаа.
Энэ дуганы хана туурганы үлдэгдлийг судалбал тоосгон өрөгт суулгаж хийсэн модон багануудтай (даацын үүрэг гүйцэтгэж байжээ) Ордны чнмэглэл болох баримлын хагархай хэлтэрхий үлдэгдлийг ажвал навч, ан амьтны хумс зэргийг зурсан байжээ. «Цогтын цагаан байшин»-гийн бүх дуган, барилгыг дамжлага холбоосоор холбожээ.
32 х 32 хэмжээний дервөлжин тоосго нь Хар хорумын барилгаас С. В. Киселевын олсон тоосготой адил хэмжээтэй нь сонирхолтой. Мөн Хар хорумын тоосготой адил энэ тоосгон дээр хүний гарын дардас байлаа. Цогтын цагаан байшингийн ойролцоо нэгэн чулуун хашаан дээр энэ ордыг барьсан дархчуудын нэрс байна. Үүнд: Бинт дархан, чимэгт дархан, Чингис аяж холч хүлэг Буйман нарын нэрсийг мөнхжүүлжээ.
XVII зуунаас эхлэн монгол орон Манжийн эзэнт улсад дагаар орж, одоогийн монгол улсын газар нутаг Сэцэн хан, Түшээт хан, Сайн ноён хан, Засагт хан аймагт хуваагдав. Эдгээр аймгийн хан тус бүрдээ орд харш бариулж эхлэхийн хамт, аймаг бүр хэд хэдэн хошуу болон хуваагдаж байсан учраас бас хошууны ноёд өөр өөртөө өргөө байгуулж эхэлсэн байна. Жишээлбэл: Сайн ноён хан Дондовдорж, Засагт хан Гомбосүрэн нар тус бүр арван хоёр ханатай гэр өргөөтэй байжээ.
Тэр үед монгол оронд (буддын шашин хүчтэй дэлгэрч байсан үе байлаа). Богд гэгээн тэргүүтэй хутагт хувилгаад сүм дуган бариулахын зэрэгцээ өргөө ба ордыг бариулдаг байв. Жишээлбэл: Их хүрээн дэх Богд гэгээний өвлийн сууц болох «Ногоон орд» европ маягийн хоёр давхар сууцны барилга ба нилээд хэдэн сүм дуган баригджээ. Түүнийг тойруулан банзан хашаа барьжээ. Мөн Богдын зуны сууцанд зориулж 1840 онд Гунгаа дэжидлин буюу «Цагаан сүм»-ийн чуулга баригдсан байна

Туулын эрэг дээр барьсан «Цагаан сүмийн» чуулга нь нилээд тохижсон байв. Үүнд: хээнцэр дамжуурган гүүрийн баруун талд тохилог зассан хашаан дотор жижиг цэцэрлэг, усан цөөрөм, амралт, зугаалгын газартай байв. Тэнд байгаа гол цагаан сүмийг хоёр давхар гоёмсог үйлджээ. Монгол оронд ардын хувьсгал ялахаас өмнөх бүх түүхийн хугацаанд зөвхөн хаад ноёд, хувилгаан баячуудад зориулан орд харш барьж байгуулж байсан бол хувьсгалаас хойш гагцхүү ард түмний ахуй хэрэгцээнд зориулсан орд харш босгох болов. Тийм шинэ агуулга хэлбэртэй барилгын зөвхөн нэг жишээ дурдахад 1926 онд барьж байгуулсан «Ардын цэнгэлдэх хүрээлэн» юм.
«Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн» архитектур бол монгол үндэсний уран барилгын уламжлалтай нягт холбоотой гэр хэлбэрийн барилга байсан. Түүнийг Улаанбаатар хотын төв дунд одоогийн Сүхбаатарын нэрэмжит талбай дээр барьсан байв. Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн байшингийн орой нь асар том бөмбөгөр хэлбэртэй бөгөөд түүнийг банзаар дээвэрлэж, төмөрлөсөн байлаа. Барилгын дотор тал баганагүй тул асар уудам зайтай байв. Хажуу талдаа жүжигчдийн өрөө, амралт. зоогийн газрын залгаа барилга байв. Бөмбөгөр танхимын захаар цонхтой, хойт талдаа тайзтай байсан. Урагшаа харсан гол хаалгын урд талд монголын ард түмний жолоодогч жанжин Сүхбаатарын дурсгалын хөшөөг босгосон байв.


Эхийг: http://wiki.ecm-outsourcing.com